МУИС судалгаанд ашигладаг PCR аппаратаа ХӨСҮТ-д хүлээлгэж өглөө

2020-12-01 0

Монгол улсын их сургууль (MУИС)-ийн санаачлагаар 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, Монгол улсын их сургуулийн захирал Б.Очирхуяг нар КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Короновируст цар тахал дотооддоо тархсантай холбогдуулан оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбоотой МУИС нь өөрсдийн судалгаа шинжилгээний зорилгоор хэрэглэдэг ПГУ (PikoTeal Real Time-PCR) аппаратыг ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид хэрэглүүлэхээр хүлээлгэн өглөө. Энэхүү PCR нь нэг удаад 96 сорьцонд шинжилгээ хийх боломжтой, хоногт 4 удаагийн шинжилгээг хийдэг өндөр хүчин чадалтай аппарат юм.

“Өөрсдийн дотоод боломжийг ашиглан та бүхэнд бага ч гэсэн тус болж, оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлж, цар тахлыг амжилттай хумихад хувь нэмэр болно” гэдэгт найдаж байгаагаа МУИС-ийн ерөнхий захирал Б.Очирхуяг илэрхийллээ. Уулзалтад МУИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Захиргаа хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Автобусны сандал зүссэн сурагчдыг олж тогтоолоо

Дунд сургуулийн сурагчид нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгий

2024-04-27

Өмгөөлөгч Г.Батбаяр гадны нөлөөтэй амиа алдсан уу

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-22-нд шилжих шөнө гэрээсээ хүнтэй уулзаад гээд гарсан гэдэг. Тэрээр

2024-04-27

Далд уурхайн туузан дамжуургын ажил 75 хувьтай үргэлжилж байна

"Оюу толгой" ХХК гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Гуравдугаар улирлын хэмжээнд 18 х

2023-11-16