Дарамтлуулсан гэх Д.Мөнх-Эрдэнийг Улаанбаатар хот дахь хорих анги руу шилжүүлжээ

2023-11-03 0

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, тус хорих ангид SWAT гэсэн бичигтэй хувцас өмссөн хүмүүс очиж, хоригдлуудыг дэглэж, бороохойдож, зодсон гэсэн билээ. Харин ШШГЕГ-аас “Д.Мөнх-Эрдэнийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй бөгөөд дээрх мэдээлэл ташаа мэдээлэл. Прокурорын болон Хүний эрхийн байгууллага  хяналт тавин ажиллаж байна. Мөн ШШГЕГ-аас чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулж ажилладаг” гэж мэдэгдсэн.

Гэвч Хүний эрхийн үндэсний комиссоос “Бид Д.Мөнх-Эрдэнийн биед хохирол учруулсан эсэхийг эмчийн бичиг, болон камерын бичлэг зэргийг татан авч хянаж үзсэн. Биднийг уулзахад тодорхой тайлбар мэдээлэл өгөөгүй. Би албан ёсоор бичгээр санал хүсэлтээ илэрхийлсэн. Биднийг тухайн хорих ангид ажиллаж байхад Д.Мөнх-Эрдэнийн биед илт мэдэгдэх шарх сорив үүсээгүй эрүүл байсан. Д.Мөнх-Эрдэнэ тус ангид ирснээсээ хойш артерийн даралт өндөр гэх шалтгаанаар эмчийн хяналтад байгаа юм байна. Мөн биднийг ажилладаг өдөр эхнэртэйгээ 72 цагийн эргэлт уулзалт авсан байдалтай байсан” гэсэн бол АН-ын бүлгийн хуралдааны үер намын нөхөд нь эрх зөрчигдөж байгаа хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийг хүмүүжиж байсан 413 дугаар хорих ангиас нь шилжүүлж, Улаанбаатар хот орчмын хорих ангид авчирсан гэх мэдээлэл байна.

Б.БАТНЯМ  

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хамба Д.Жавзандорж: Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг нэмэгдүүлнэ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн Тэргүүн их хамба лам, 30-р Номун хан, гэ

2023-11-18

$1.1 тэрбумыг өндөр хүүтэй зээлэхийг “Рио Тинто” дэмжиж байна

“Оюу толгой” төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэхийн тулд дахин 1.1

2023-11-04

Дарамтлуулсан гэх Д.Мөнх-Эрдэнийг Улаанбаатар хот дахь хорих анги руу шилжүүлжээ

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсаны улма

2023-11-03