Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно

2024-04-27 0

Туркийн Станбул хотноо ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээн болно. Уг тэмцээнд Монголын сонгомол бөхийн холбооны хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамтаар оролцоно. Тодруулбал, 60 кг-д Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Балтмөнхийн Бадамдорж нар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор олимпын эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.

Б.Мөнх-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарсан бол Б.Бадамдоржийн хувьд сонгомол бөхийн ААШТ-д хүрэл медалийн төлөө барилдаж, V байрт шалгарч байсан юм.

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Авто замчин залуучуудын холбоог Ж.Батнасан тэргүүлнэ

"Монголын авто замчин залуучуудын холбоо" -ны IV их хурал амжилттай зохион байгуулагдаж Ж.Батнасан т

2025-02-22

Бусдын эрүүл мэндийг хохироосон этгээдүүд ЭМД-ын санд ₮53.8 саяыг нөхөн төлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйл

2025-01-24