
АТҮТ-өөс “Бид өвөлд бэлэн” тайлангийн хурлыг зохион байгууллаа.
Тодруулбал, улс, хот хоорондын нийт 59 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл мөн Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуух ногоон шийдэлтэй “Авто замын дагуух үйлчилгээний цогцолбор, ерөнхий шаардлага” МNS 5537:2016 стандарт шаардлага хангасан гэрээт 9 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцов.
Мөн “Зорчин явагчийн гэнэтийн ослын даатгал”-ын байгууллагаас 2024 оны 03 дугаар улиралд осол зөрчил, сааталгүй ажиллан, бусдыгаа манлайлан тээвэрлэлт гүйцэтгэсэн зорчигч тээврийн шилдэг 5 аж ахуйн нэгж байгууллага, 6 жолоочийг урамшуулан шагнасан. Нийт оролцогчдод өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, цаашид авах арга хэмжээний мэдээлэл өгч, харилцан ярилцаж, санал солилцон, сайн туршлага солилцсон үр дүнтэй хурал болж өнгөрлөө.