УБЦТС-ын баруун талын замыг хааж, засвар хийнэ

2024-04-30 0

Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, УБЦТС-ын баруун талд “Таван богд” группийн уулзвараас “Ривер стоун” хотхоны уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 5 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 5 дугаар сарын 05-ны өдрийн 08:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетоноор хучна. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Comments are closed.

Холбоотой мэдээ

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидн

2024-11-04

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн

2024-10-15

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл шугамыг шинэчилж, зам барина

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм

2024-09-10