Өмгөөлөгч Г.Батбаяр гадны нөлөөтэй амиа алдсан уу

2024-04-27 0

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-22-нд шилжих шөнө гэрээсээ хүнтэй уулзаад гээд гарсан гэдэг. Тэрээр тухайн цагаас хойш сураггүй болж, төрсөн дүү нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр дөрөвдүгээр сарын 25-наас эрэн хайж байгаа тухай мэдээлэл гарсан. Улмаар 27-ны өдөр түүний цогцсыг унаж явсан машин дотроос нь олсон. Тодруулбал, “Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэх албан мэдээллийг өгсөн юм.

Тухайн цагаас эхлээд талийгаачийн үхлийн талаар янз бүрийн мэдээллүүд гарч, гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэх нийтлэг хандлага байна. Учир нь тухайн орой хүнтэй уулзахаар явлаа гээд ойр дотныхоо хоёр ч хүн рүү зурагаа илгээсэн, буудуулсан байдалтай олдсон, задлан шинжилгээнд ар гэрийнхнийг нь оролцуулаагүй, хамгийн сүүлд машинаас нь гэрээслэл гарч ирсэн гэх мэдээлэл гараад байна.

Г.Батбаяр агсны хамгийн сүүлд байж болох дүрс бичлэгийг “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүд нийгмийн сүлжээнд нийтэлсэн.  Тэнд талийгаач ирэх УИХ-ын сонгуульд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх гэх агуулгаар ярьж буй.

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Автобусны сандал зүссэн сурагчдыг олж тогтоолоо

Дунд сургуулийн сурагчид нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгий

2024-04-27

Өмгөөлөгч Г.Батбаяр гадны нөлөөтэй амиа алдсан уу

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-22-нд шилжих шөнө гэрээсээ хүнтэй уулзаад гээд гарсан гэдэг. Тэрээр

2024-04-27

Далд уурхайн туузан дамжуургын ажил 75 хувьтай үргэлжилж байна

"Оюу толгой" ХХК гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Гуравдугаар улирлын хэмжээнд 18 х

2023-11-16