Далд уурхайн туузан дамжуургын ажил 75 хувьтай үргэлжилж байна

2023-11-16 0

“Оюу толгой” ХХК гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Гуравдугаар улирлын хэмжээнд 18 хүдэр буулгуур тэсэлжээ. Ингэснээр Панел-0 олборлолтын түвшингийн нийт хүдэр буулгуурын тоо 72 болж нэмэгдсэн байна. Харин хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба гуравдугаар улирлын эцэст 75 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар мэдээлжээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын талаарх явцын мэдээг дээрх байдлаар өгсөн байна.

Харин үйлдвэрлэлийн статистикийн хувьд,

Үйлдвэрлэлийн мэдээлэл

  • 2023 оны гуравдугаар улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.52% ба 0.42%) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 16 хувиар өссөн байна.

    Энэ улиралд 1.73 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.39 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулжээ.

Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд үлдэгдэл хувьцааг нь худалдан авснаар, “Рио Тинто ” нь Туркойз Хилл дахь эзэмшил хувиа нэмэгдүүлсэн билээ.

Тэгвэл 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний “Рио Тинто”-д хамаарах хувь хэмжээ 33.52% -с 66% болж өссөн. Өмнөх жилүүдтэй адилаар, Оюу толгойн санхүүгийн тайлангууд нь “Рио Тинто”-н тайлангуудад нэгтгэгдэн тайлагнагдаж байгаа талаар мэдээлжээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Далд уурхайн туузан дамжуургын ажил 75 хувьтай үргэлжилж байна

"Оюу толгой" ХХК гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Гуравдугаар улирлын хэмжээнд 18 х

2023-11-16

Хордсон сурагчдын эцэг, эх: Бохирын цооног цоорч хордсон байж магадгүй, дүгнэлтээ хурдан гаргаад өгөөч

18 дугаар сургуульд хордсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл нөхцөл байдал ямар байгаа талаар Эх, Х

2023-10-16

Зэсийн олборлолт өмнөх оноос 40 хувиар өсчээ

“Оюу толгой” 2023 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа.  Үйлдвэрлэлийн мэдээллээс онцлох

2023-07-31