Ногоон автобусны хэрэг мандаасан “Тэнүүн огоо” ХХК-ийн ₮75 тэрбумын хөрөнгийг нийслэл “авна”

2024-04-30 0

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан дөрөвдүгээр сарын 29-нд боллоо. Хуралдаанаар “Тэнүүн-огоо” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу нийт 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч бүртгэх шийдвэр гарчээ. Мөн,

  • “Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй гүний худгийн хоёр ширхэг барилга, ус түгээх зургаан ширхэг барилга, нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн хуучин байр, Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг тус бүр акталж, нийслэлийн өмчөөс хаслаа.
  • 257 сая орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй хоёр тээврийн хэрэгсэл, 3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 32 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, төрийн өмчид шилжүүлэв.
  • Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Ус дулаан дамжуулах төв, Конторын өргөтгөл, 7 дугаар хорооны цехийн барилга, Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны салбар байр 4, хашааг тус бүр Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасжээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Ногоон автобусны хэрэг мандаасан “Тэнүүн огоо” ХХК-ийн ₮75 тэрбумын хөрөнгийг нийслэл “авна”

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан дөрөвдүгээр сарын 29-нд боллоо. Хуралдаанаар “Тэнүүн-огоо” ХХК-ийн

2024-04-30

Монголын эрс тэс уур амьсгалд чанараараа туршигдаж баталгаажсан адууны арьсан “Хөөндий” гутал

Цаг уурч, тэнгэр шинжээчид энэ өвлийг эхэн сараасаа хүйтэрч, цас ихтэй  олон жилийн дунджаас хүйтэн

2023-11-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэс

2023-07-12