
Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодруулбал, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд ирэх жил Хөвсгөл аймагт 90 төсөл арга хэмжээний 447,6 тэрбум төгрөг үүнээс 2024 онд санхүүжих дүн 134,8 тэрбум төгрөгийг тусгаад байна.
Эдгээр төсөл арга хэмжээнээс онцолбол, Хөвсгөл аймгийн 18 суманд бяслагийн үйлдвэр барих 15.5 тэрбум төгрөгийн төсөв батлагджээ. Тодруулбал,
- Цэцэрлэг
- Жаргалант
- Цагаан-Уул
- Галт
- Тосонцэнгэл
- Ренчинлхүмбэ
- Цагаан-Үүр
- Рашаант
- Их-Уул
- Алаг-Эрдэнэ
- Бүрэнтогтох
- Түнэл
- Эрдэнэбүлган
- Тариалан
- Арбулаг
- Шинэ-Идэр
- Төмөрбулаг
- Улаан-Уул зэрэг сумдад бяслагийн үйлдвэр байгуулахаар төсөвлөжэ