Дунд сургуулийн сурагчид нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэллээ. Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасаар байна. Үүний өмнө нэр бүхий иргэд автобусанд суурилуулсан гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарсан.
Иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна гэж НЗДТГ-аас мэдээлсэн. Тэгвэл тухайн дэггүйтэж нийтийн тээвэрт хохирол учруулан шил хагалагчаар сандал зүссэн хүүхдүүдийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.