Төвийн зургаан дүүргийн 201 байршилд зам нөхнө

2024-04-27 0

2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Энэ сарын 26-ны байдлаар зургаан байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа аж. Тодруулбал,

  • Намьяанжүгийн гудамж буюу Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх
  • Амгалангийн зам буюу Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх
  • ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун чиглэл
  • Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх
  • Хилчин гудамжны засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Харин хотын гол болон туслах гудамж, замын урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүрэгт 201 байршилд хийнэ. Замын нүхэн эвдрэлийг засварлах ажил 35 хувьд хүрчээ. Одоо Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, 22-ын товчоо, Өнөр хороолол, Үйлдвэрчний гудамж, Хүнсчдийн гудамжны авто зам зэрэг 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байгааг мэдээллээ.

Дараах замуудын нүхэн эвдрэлийг засварлаж, дуусжээ.

  1. Чингэлтэйн өргөн чөлөө
  2. Галданбошогтын гудамжны авто зам
  3. Хайлаастын зам,
  4. Ажилчны гудамжны авто зам
  5. Хараагүйчүүдийн төвийн зам
  6. Хасбаатарын гудамж
  7. Ард Аюушийн гудамжны авто зам
  8. Хүннүгийн гудамжны авто зам
  9. Шархадны гудамжны авто зам
  10. Натурын туслах авто зам
  11. Олимпын гудамжны авто зам,
  12. Парисын гудамжны авто зам.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидн

2024-11-04

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн

2024-10-15

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл шугамыг шинэчилж, зам барина

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм

2024-09-10