11 давхар номын сан тавдугаар сарын 1-нд үүдээ нээнэ

2024-04-27 0

Соёлын яамнаас мэдээлснээр Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авч, тавдугаар сард нээхээр болжээ. Тус номын сан руу одоогоор ном, хэвлэлийг шилжүүлэх ажил өрнөж байна.  Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар бүхий 10,000 мк.в талбайтай төдийгүй 16 уншлагын танхимтай. Эдгээр уншлагын танхимууд нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан, хүүхэд, гэр бүлд зориулагдсан байдлаар тохижуулсан бөгөөд орчин цагийн дэвшилтэд технологид суурилсан дэд бүтэцтэй байхаар төлөвлөгджээ.

Шинэ номын сангийн барилгад үйл ажиллагааг эхлүүлснээр номын сангийн үйл ажиллагаа өргөжиж, иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, мэдээлэл авч, сурч хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих соён гэгээрлийн төв болох аж. Харин Үндэсний номын сангийн хуучин барилгыг монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгоно гэв.

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

2024 оны “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 338 хүүхдийн нэрсийг зарлалаа

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд б

2024-10-01

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан “Мэргэн ном” цомы

2024-09-26

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь меда

2024-09-18