Дөрөвдүгээр сарын 29-нөөс бороо орох ч, ихэнх нутгаар дулаарна

2024-04-27 0

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Харин 2024 оны 04-р сарын 27-ны 20 цагаас 04-р сарын 28-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээгээр,

 

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

 

2024 оны 04 сарын 29-нөөс 2024 оны 05 сарын 03-ныг хүртэлх ТАВ хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +20…+25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +4…-1 градус хүйтэн, өдөртөө +15…+20 градус дулаан байна.

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Ногоон автобусны хэрэг мандаасан “Тэнүүн огоо” ХХК-ийн ₮75 тэрбумын хөрөнгийг нийслэл “авна”

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан дөрөвдүгээр сарын 29-нд боллоо. Хуралдаанаар “Тэнүүн-огоо” ХХК-ийн

2024-04-30

Дөрөвдүгээр сарын 29-нөөс бороо орох ч, ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэл

2024-04-27

Хамба Д.Жавзандорж: Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг нэмэгдүүлнэ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн Тэргүүн их хамба лам, 30-р Номун хан, гэ

2023-11-18