Гэр бүл судлаач Л.Нарантуяа бүсгүйчүүдэд хаяглаж хэлдэг хурц үгсээрээ олонд танигдсан. Өөрөөр хэлбэл тэр эрчүүдийг тахин шүт, уучил, таатай дур зоргоор нь амьдруул гэсэн санааг дэлгэрүүлдэг. Тэр ч утгаараа олон хүн өөрийнх нь нөхөр ямар хүн байдаг бол, өөрөө нөхөртөө ингэж ханддаг болов уу гэсэн сэтгэгдлийг сошиел орчинд үлдээсэн байдаг.
Түүний нөхрийг Б.Цогоо гэдэг бөгөөд тэд 30 жилийг хамтдаа туулж яваа аж. Хосууд найман настайгаасаа тоглож наадаж, арван жилдээ нэг ангид нэг ширээнд сууж улмаар хамтын амьдралаа зохиожээ.
Л.Нарантуяа хамтын амьдралынхаа талаар “ Би нөхрөө хөөх тухай, бүр цохиод хаяхсан гэж боддог үе ч байсан. Салах тухай ч бодож явсан. Тэгээд 60 жил ханилсан хосуудаас зөвлөгөө авч анхны бал сарыг ахин цэцэглүүлж болдогийг ойлгосон. Одоо бид дөрвөн хүүхэдтэй” хэмээн ярьсан байдаг. Мөн “Би гурил ч зуурч чаддаггүй айлын эхнэр болсон. Аав ээж минь намайг ном унш боловсролтой бол гэж өсгөсөн, учраас. Гэвч би нөхөртөө таалагдахын тулд гурил зуурч, хоолыг маш сайн хийж сурсан” хэмээн ярьсан удаатай.
Магадгүй, түүний өөрийн үзэж туулж, биеэрээ мэдэрсэн амьдрал нь эр хүнийг ойлгох ёстойг, хувийн орон зайг нь өөрт нь үлдээх ёстойг ухааруулсан байж болох.