Э.Бат-Үүл: Х.Баттулгыг Путинтэй хамтраад Монголын ардчиллыг нугачин дарахыг зүгээр хараад сууж чадахгүй

2022-05-13 77

 

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

– Та ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн хүний хувьд Орос Украины дайны асуудалд ямар байр суурьтай байна вэ?

– Юуны өмнө Путин Украин руу яагаад түрэмгийлэх болсон юм бэ гэдэг асуултын хариултыг тунгааж бодох нь зүйтэй байх. Путин Украиныг Беларусь шиг дарангуйллын дэглэмтэй, өөрийнх нь гар хөл болсон ийм улс байлгахыг л хүссэн. Украинд тийм л шаардлага тавьсан.

Мэдээж энэ шаардлагыг Украины ард түмэн хүлээж аваагүй учраас тэднийг номхон, дуулгавартай байсангүй хэмээн Путин халдан түрэмгийлсэн. Энэ түрэмгийлэл угтаа 2014 оноос эхэлсэн. Тэр цаг үеэс Путин Украиныг өдөөн хатгасаар сүүлдээ түрэмгийллээ. Бид өрнөөд байгаа үйл явцын учир шалтгааныг маш сайн ойлгох хэрэгтэй. Манай улсын зарим иргэд Украин ОХУ руу түрэмгийлсэн мэт буруу ташаа ойлголт авч ОХУ-ыг өмөөрөх, өмгөөлөх хандлага гаргаж байна.

Орос, Украин руу түрэмгийлсэн болохоос Украин Орос руу түрэмгийлээгүй шүү дээ. ОХУ анхнаасаа Крымыг Украинаас салгаж авч дараа нь Донбасс, Луганскийг салган авч сүүлдээ Украиныг бүтэн эзэлж авахаар дайрсан. Энэ дайралт нь бүтэлгүйдлээ. Украиныг эрх чөлөөтэй, ардчилсан улс байх гэснийх нь төлөө тэднийг буруутгаж, заналхийлж, дайрч, өөрсдийн дагуул улс болгохыг оролдож болохгүй.

Ер нь Путин хил залгаа хөрш улс орнууддаа өөрийн дэглэмийг тогтоож, өөрийн гар хөл болгохыг зорьдог нь Беларусийг өөрийн эзэмшилд авсан цаг үеэс тодорхой болсон. Беларусь Путиний тоглоомын улс болсон. Харин Украин энэ түрэмгийллийг хүлээн зөвшөөрөөгүй. Украин руу дайрснаас үүдэн бусад хөрш орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлж байна шүү дээ.

– Та Монгол Улс дараагийн Украин болохыг үгүйсгэхгүй гэж хэлэх гээд байна уу?

– Биднийг дуулгавартай байхыг шаардаад түүнийг нь эсэргүүцэх юм бол дайрах нь тодорхой байна шүү дээ. Орос Украины дайн олон улсад хамааралтай гэхээсээ илүү нэн тэргүүн Монголд хамаатай асуудал.

Бид хөрш нь учраас дараагийн Украин болоход бэлэн байна. “Та нар манай үгэнд орсонгүй” гээд дайрах нь байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан Л.Эрдэнэчулуун “Та нар яагаад Путиний үгэнд орохгүй байгаа юм” гэж сануулга өгч байна.

Өөрөөр хэлбэл, Л.Эрдэнэчулуун сайд ичгүүр сонжуургүйгээр “Путин та нарыг үгэндээ орохгүй бол яахыг хараарай” гэх нь холгүй монголчуудаа заналхийлж байна. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан хүн шүү дээ.

Украин руу Путин түрэмгийлсэн дайн бол ерөөсөө “Жижиг орнуудад үгэнд орохгүй бол хохь чинь шүү” гэсэн дайн болж байна. Тийм учраас энэ дайн Монгол Улсад маш их хамаатай.

– Манайх хөршүүдтэйгээ найрамдалт харилцаатай учраас Орос, Украины дайнтай холбоотой асуудалд төвийг сахисан байр суурьтай байгаа. Том гүрэн жижиг орныг түрэмгийлж байгаа асуудлыг шууд буруутгаж чадахгүй байгаа нь хөршийн найрсаг харилцаа юу, эсвэл ОХУ-ын дараагийн бай болохоос урьдчилан сэргийлж байгаа явдал уу?

– Төрийн нэрийн өмнөөс, тэр дундаа Гадаад харилцааны сайдын нэрийн өмнөөс хариулж чадахгүй. Монгол Улсын байр суурийг илэрхийлэхдээ ямар нэгэн зүйл бодсон болоод илэрхийлсэн байх. Төрийн ажил хийж байгаа хүмүүс иргэдийнхээ өмнөөс асуудалд болгоомжтой, сэрэмжтэй байх нь зүйн хэрэг учраас юу юугүй буруутгаж чадахгүй.

Миний хамгийн их цочирдож хүлээж авсан зүйл бол жирийн иргэд дунд Украин ОХУ руу дайрсан мэт буруу ташаа ойлголт их явж, Путиний түрэмгийллийг дэмжиж байгаа явдал их байгааг гайхсан. Дэлхийн бусад улс орнууд манай улсын төр засгийн удирдлагуудын болгоомжлолыг зүй ёсоор хүлээж авч, ойлгож болно. Гэхдээ эрх чөлөөт, ардчилсан улсын жирийн иргэд нь Путиний түрэмгийллийг дэмжиж байгаа явдлыг яагаад ч ойлгохгүй. Энэ бол Монгол Улсын нэр төрийг шившигтэй байдалд оруулж байгаа хэрэг.

– Иргэдийн дунд ОХУ-ыг дэмжих, зөвтгөх кампанит ажил санаатайгаар өрнүүлсэн байж болох уу. Хэн нэгэнд ийм ашиг сонирхол байх магадлалтай юу?

– Санаатайгаар кампанит үйл ажиллагаа явуулсан. Өөрөөр хэлбэл, монголчууд Путиний түрэмгийллийг дэмжиж байгаа мэтээр харагдуулах оролдлогыг санаатайгаар зохион байгуулж байна. Ганцхан жишээ хэлэхэд МҮОНРТ иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх ёстой. Гэтэл ганцхан Путиний үзэл суртлыг дамжуулаад эхэллээ. Энэ чинь юу гэсэн үг юм бэ.

Тусгаар тогтносон Монгол Улсын цагдаагийн байгууллага Оросын цагдаа болчхоогүй биз дээ. Тэгээд яахаараа адилхан жижиг улсын зовлонг ойлгоод өөрсдийн үзэл бодол, ёс суртахууныг илэрхийлж, эрх, эрх чөлөөг илэрхийлсний төлөө цагдаа очиж дарамталдаг юм бэ. Энэ бол санаатайгаар зохион байгуулж, иргэдийн тархи толгойг угаах ажлыг хийж байна. Өрнөж байгаа үйл явцыг анзаараад байхад эртнээс бэлдчихсэн байсан нь тодорхой байгаа.

Путин Украин руу түрэмгийлж эхэлмэгц түүнийг зөвтгөсөн суртал ухуулга Монголд давлагаалаад эхэлсэн шүү дээ. Тэр ч бүү хэл Оросын соёлын төв дээр зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр Путиний түрэмгийллийг зөвтгөх, түүнийг эерэг талаас нь сурталчлахад зориулсан ажиллагааг зохион байгуулах төв ажиллаж байгаа талаар жиг жуг хийцгээж байна.

Нэг ёсондоо Путинийг дэмжиж, түүний төлөө ажиллахад бэлэн тавдугаар цуваа манайд ажиллаад байна гэсэн үг. Үүнийг зохион байгуулах мэргэжилтнүүд манайд ирж ажилласан гэж хардаж болохоор байдалтай байна.

– Манай улс дайныг дэмжсэн суртал ухуулга явуулбал дэлхийн улс орнуудын элдэв төрлийн хоригт орж болзошгүй байна шүү дээ?

– Хэрэв Путиний түрэмгийллийг дэмжих явдал хэрээс хэтэрвэл манайх бүх төрлийн хоригт орно. Үүнийгээ ч дайныг эсэргүүцэж байгаа дэлхийн улс орнууд илэрхийлсэн. Ингэх нь аргагүй шүү дээ. Тусгаар тогтносон эрх чөлөөт орон руу ямар ч учир шалтгаангүй халдан түрэмгийлж байна шүү дээ. Энэ үйл явцыг зөвхөн Европын холбоо ч биш, НҮБ-д нэгдсэн 140 гаруй улс орон эсэргүүцэж байна.

Тэр дундаа НҮБ-ын гишүүн жижиг улс орнууд хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь жижиг улс руу их гүрэн түрэмгийлдэг байдал газар авбал ямар ч жижиг улсын аюулгүй байдал баталгаагүй болно шүү дээ. ОХУ, БНХАУ, АНУ, Европын холбоо дуртай үедээ жижиг улс орнууд руу довтлоод байвал жижиг улсын зовлон барагдахгүй биз дээ. Гэтэл бид дараагийн бай нь болох магадлалтай байж Путинийг дэмжинэ гэдэг бол дэндүү том тэнэглэл.

Улс төр гэдэг бол дарамт дор амьдар л гэсэн үг. Яаж ч мэднэ гэсэн бодолтой амьдар гэсэн үг

Манай улс жижиг улс орнуудын дунд угтаа нэлээд нэр хүндтэй орон байсан. Одоо энэ нэр хүнд шалаар нэг болж байна. Монгол Улсыг жижиг орнууд харахдаа хоёр том гүрний дунд бүслэгдчихсэн эрх чөлөөний арал гэж хардаг. Гэтэл их гүрэн жижиг улс руу түрэмгийлж байгааг зөвтгөөд сууж байхад дараа нь хэн нэгэн бидэн рүү халдвал НҮБ дээр ямар нүүрээ очих юм бэ. Тийм учраас дайнтай холбоотой асуудалд хандах бидний байр суурь монголчуудын нэр төрийн асуудал болж хувирна.

Украин ОХУ-ын хооронд үүссэн дайнаас хойш нэгдүгээрт, Украин Орос руу дайрсан мэт суртал ухуулга хүчтэй явлаа.

Хоёрдугаарт, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровын түвшинд хүртэл Монголд биологийн зэвсэг байж магадгүй гэсэн цуу яриа тараалаа. Биологийн зэвсэг манайд байж болзошгүй гэдэг яриа бол асар хор хөнөөлтэй. Учир нь Оросын цэргийн номлолоор хөрш орнуудад нь ОХУ-ын аюулгүй байдалд хөнөөл учруулахуйц биологийн зэвсэг гэх мэт үйл ажиллагаа явагдаж байвал, Орос цэргийн ажиллагаа явуулна гэсэн зарчим бий.

Хэрэв манайд биологийн зэвсэг байж магадгүй гэвэл Орос шууд дайраад ороод ирэхийг үгүйсгэхгүй. Путин Украин руу дайрах бас нэг шалтгаан нь биологийн зэвсэг байх магадлалтай хэмээн гүжирдээд дайрсан шүү дээ. Энэ үйл явдлын дараа Монголд биологийн зэвсэг байгаа мэт яриа гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. Гуравдугаарт, Элчин сайд Азизов эрээ цээрээ алдаж эхэлсэн. “Та нар ардчилал энэ тэр гээд олон юм яриад байвал хохь чинь шүү” гэсэн юм ярьсан. Бидний сонгосон хөгжлийн замыг шүүдэг тэр хэн юм бэ. Тэр тэнэгтээ ингэж яриад байгаа ч юм биш өдөөн хатгаж байгаа хэрэг.

Бид жижигхэн улс гэдэг нь үнэн боловч тэнэг гэсэн үг биш. Манай намын хэсэг нөхөд болоод ОХУ-ын элчин сайдын үйлдэлд дургүйцсэн иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн. Бид монголчуудынхаа нэр төрийг авармаар байна. Оросуудад бид аймхай улс биш гэдгээ харуулахын төлөө тэмцэж байгаа. Оросын гар хөл болж байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой.

Энэ хүмүүс Монголыг Оросын дагуул улс болгохын төлөө тэмцэж болохгүй биз дээ. Би удаа дараа хэлж байгаа. Монгол Улс Оросын, Хятадын, Америкийн, европын дагуул баймааргүй байна. Монгол Монголоороо л баймаар байна.Бид эрх чөлөөтэй л баймаар байна. Бид хэнтэй ч дайсагнадаггүй. Бид хэр хэмжээгээ мэднэ.

Монгол Улс ардчилсан улс байх нь манай хоёр хөршид ч ашигтай. Яг үнэнийг хэлэхэд, би Украины ард түмнээр бахархаж байна. Тэднийг олон жил Путин дарамталсан. Путиний дарамтаас европ, америк, НАТО ч айсан. Барууны ертөнц Путинээс айгаад олон жил болсон. Путин даварсаар сүүлдээ Украин руу халдлаа. Украинчууд өөрсдийн эрх чөлөөгөө хамгаалахаас гадна барууны ардчилсан улс орнуудыг хамгаалж, нэр төрийг нь аварч гарлаа. Дэлхийн соёлт хүн төрөлхтний эр зоригийг украинчууд бадрааж өглөө.

– Х.Баттулга гэснээс АН-ын хөл толгойг жирийн иргэд болоод намын гишүүд нь ч ойлгохоо болилоо. Ардчилсан намд үүссэн асуудал Монголын ардчилалд ч том хохирол учруулж, ухралт авч ирж байна. Ардчилсан намын цаашдын хувь заяаг юу гэж харж байна?

– Монголын ардчилал Ардчилсан намын хагарлаас үүдэн эрсдэлтэй байдалд орсон нь үнэн. Ардчилсан намыг нэгтгэж нийлүүлэхийн тулд би хувьдаа ихээхэн хичээл зүтгэл гаргасан. Намынхаа залуу шинэ үеийг цуглуулаад баатрынхаа тэмдгийг намынхаа туганд зүүгээд нэгдэхийг уриалсан. Үнэндээ намынхаа залуу шинэ үед маш их харамссан. Угтаа шинэ залуу үеийнхэн гарч ирж байж л Ардчилсан нам нэгдэх учиртай. Намаа хагалсан нөхдүүдийг зайлуулах цаг болсон. Хүрэх юмандаа хүрсэн бидний үеийнхэн залуучууддаа зайгаа тавьж өгөх цаг болсон.

Х.Баттулга О.Цогтгэрэлд, С.Эрдэнэ М.Тулгатад зайгаа тавьж өгөх ёстой байтал эсрэгээрээ О.Цогтгэрэл Х.Баттулгад, М.Тулгат С.Эрдэнэд зайгаа тавиад өгчихсөн. Залуучууд маань ямар мохоо, хулчгар юм бэ. Залуучууд зайгаа тавьж өгснөөс болоод бүр эвлэрэхийн аргагүй гүн хямрал руу яваад орчихлоо. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эвлэрнэ гэж байхгүй. Одоо бүр намынхаа үнэт зүйлийг хагаралдуулж эхэллээ.

Би Украины түрэмгийллээс хойш Х.Баттулгыг эргэлт буцалтгүй Путин дарангуйлагчийг дэмжих болжээ хэмээн харж байгаа. Хүний эрх, ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг Ардчилсан намын гишүүн дарангуйллыг дэмжигч байх боломжгүй. Путин сөрөг хүчнийхнийгээ 10 жилээр шоронд хорьж байна. Өөрийг нь шүүмжилсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг 15 жилээр хорьж Оросыг дараагийн Хойд Солонгос болгож байна. Гэтэл үүнийг Х.Баттулга дэмжиж байна.

Би лав Х.Баттулгын энэ үзэл санаатай эвлэрч чадахгүй. Одоо манай намын асуудал дүрэм журам, шүүхийн бүртгэлийн асуудал биш болсон. Харин Х.Баттулгаас Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах уу, үгүй юү гэдэг асуудал болсон. Путиний Монголыг Беларусь шиг болгох гэж оролдож байгаа явдлын гар хөл болж байгаа Х.Баттулгаас эрх чөлөөгөө бид хамгаалж чадах уу, үгүй юү гэдэг үзэл санааны зөрчил болсон.

Өмнө нь би Х.Баттулгыг Ардчилсан намаа нэгтгэхийн төлөө хамтраад залуучууддаа байр сууриа тавьж өгөхийг уриалж байсан. Одоо бол Х.Баттулгыг би уриалж чадахгүй. Яагаад гэвэл Х.Баттулга гурван гутамшигтай урвалт хийсэн.

– Та ямар ямар урвалт хийснийг тодорхой хэлж болох уу?

– Болно, болохгүй гээд бөөрөнхийлөөд ч байх шаардлага байхгүй.

Нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол, Бүрэн эрхт байдлаас урвасан. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Орос улсад Монголыг дагаар оруулах санал гаргасан нь сая илэрсэн.

Путиний санаачилсан Хамтын аюулгүй ажиллагааны байгууллагад элсэх санал 2020 онд гаргасан байна. Энэ санал бол товчхондоо Оросын дагуул улс болъё гэсэн санаа. Оростой эдийн засгийн интеграцад орох санал гаргаж байсан байна. Угтаа манайх олон тулгуурт эдийн засагтай улс шүү дээ. Дээрээс нь Оростой стратегийн түншлэлийн гэрээ байгуулах үедээ гадаад харилцааныхаа асуудлаар Оростой зөвлөлддөг байх тухай, дээр нь Монголд ямар төмөр зам барихыг оросууд мэдэх маягийн зүйл хийж явсан байна. Тэгэхээр энэ хүн чинь Монгол Улсын Бүрэн эрхт тусгаар тогтнол руу халдаж, эрх чөлөөг үгүйсгэж Путинд урвасан хэрэг мөн биз дээ.

Хоёрдугаарт, ардчиллаас урвасан. ОХУ-ыг дараагийн Хойд Солонгос болгох гэж байгаа дарангуйлагчийг дэмжсэн.

Гуравдугаарт, монгол хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг дээдэлсэн намынхаа үзэл санаанаас урваж Путинтэй хамт дарах мохоох оролдлого хийж байна. Тиймээс би ийм урвагчтай цаашид хамт явж чадахгүй. Би Х.Баттулгыг Путинтэй хамтраад Монголын ардчиллыг нугачин дарахыг зүгээр хараад сууж чадахгүй.

– Та Х.Баттулгыг эх орон, нам эвсэл, үзэл санаанаасаа урвасан л гэж байна. Гэтэл Ардчилсан намын гишүүд түүнийг Ардчилсан намын дарга болгох гээд хэдэн мянгаараа гарын үсэг зурцгааж, түүнийг дэмжигчдийн тоо нэмэгдээд байгааг юу гэж ойлгох вэ?

-Ардчиллынхаа үзэл санаанд үнэнч, түүнийгээ ямар ч үнэ мөнгөнд худалдаагүй гишүүд бидний талд байгаа. Би дүүргүүдээр явж намынхаа гишүүд дэмжигчтэй уулзсан. Үзэл санаандаа үнэнч хүмүүс заал дүүрэн цуглаж байна. Гэтэл нөгөө талаар юу болоод байгаа учрыг нь ч олоогүй, Х.Баттулгыг урвасныг мэдээгүй хүмүүс ч байна.

Сүүлийн үед Х.Баттулгын баримтуудыг дэлгээд эхлэхээр манай намын гишүүд дэмжигчид, жирийн иргэд “Нээрээ юу болоод байна вэ” хэмээн зогтусаж байна. Би нэг зүйлд эргэлзэхгүй байна. Тун удахгүй дээр дурдсан Х.Баттулгын гурван урвалтын талаар бүгд мэднэ. Тэр үед Ардчилсан намын гишүүд хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж сонголтоо хийнэ.

Дээр нь ардчиллын төлөө биш, намын даргын сунгааны үеэр сонгуульт ажил хийж цалин мөнгө авдаг иргэн олон байна. Түүнээс биш Х.Баттулгыг дэмжигчид нэмэгдээд байсан зүйл үнэндээ байхгүй. Энэ дашрамд хэлэхэд, цаашид үзэл санаандаа үнэнч гишүүдээр намаа бүрдүүлье. Ардчиллын үнэ цэнийг ойлгодоггүй, намыг өнгө мөнгө, эрх мэдэл гэж боддог гишүүдээсээ салах цаг болсон.

– Х.Баттулга, С.Эрдэнэ намаа аврах нь өнгөрсөн юм шиг байна. Ардчилсан намын ирээдүйд ёлтойх гэрэл байна уу. Эсвэл та дахин нэг оролдлого хийх юм уу?

– Илэн далангүй хэлэхэд, одоо би намынхаа асуудлаас халиад Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл рүү яваад орчихсон. Яагаад гэвэл Орост дагаар орох үзэл санаанд автах, энэ үзэл санаагаар иргэдийн тархийг угаах явдал маш хүчтэй байгааг харсан.

Путинийг тавдугаар цувааг Монголд бэлэн байлгаж, цаашлаад цэргийн ажиллагаа явуулахад ч бэлэн болчихсон байгааг харсан. Тиймээс миний тэмцэл намын асуудлаас хальж, Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Монголчууд бид ардчилал байхгүй бол манайд дарангуйлал тогтоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Дарангуйлал тогтвол Оросыг дагасан, Путинийг дагасан дарангуйлагч л гарна.

Сүүлийн үед иргэдийн дунд “Хятадын гарт орж байхаар Оросын гарт орсон нь дээ” гэсэн үзэл санаа хот, хөдөөгүй их тархсан. Үнэндээ Хятад улсаас манай тусгаар тогтнол руу дайсагнасан асуудал байхгүй шүү дээ. Энэ яриаг хэн, хаанаас тараагаад байгаа юм. Энэ яриаг тараасан эзэн нь Х.Баттулга гэдгийг би маш сайн мэднэ.

“Хятадад дагаар орж байхаар Орост дагаар оръё” гэдэг Х.Баттулгын хэлдэг үг, итгэл үнэмшил. Энэ үзэл санааг нийгэмд асар их хэмжээний мөнгөөр л тарааж байгаа. Х.Баттулга, Азизов хоёр арай дэндэж байна. Хоёрдугаарт, би намынхаа залуучуудад зориг зүрхээ чангалахыг эцэж цуцахгүй хэлж байна. Энэ намыг ялзруулсан бид зайгаа тавьж өгье гэдгээ улиг болтол хэлж байна. Гэтэл өөрсдөө зайгаа тавьж өгөөд байх юм.

– Залуучуудыгаа байр сууриа тавьж өгтөл нь танай үеийнхэн дарамтлаад байсан юм биш үү?

– Улс төрд орсон хүн ямар нэгэн дарамт үзэхгүй амьдарна гэж бодоод байгаа юм уу. Улс төр гэдэг бол дарамт дор амьдар л гэсэн үг. Яаж ч мэднэ гэсэн бодолтой амьдар гэсэн үг. Аягүйдвэл чи цовдлуулж ч мэднэ гэж бодож амьдар гэсэн үг.

Улстөрч болж улс төрийг сонгож байгаа бол анхнаасаа үүнийг мэдэж байж сонгох хэрэгтэй л дээ. Түүнээс биш улс төр гэдэг нялх хүүхдийн өлгий биш шүү дээ. Эрхлүүлдэг аав ээж, ах дүү чинь ч биш. Сүүлийн үед улс төрд орж байгаа залуус ямар нялцанхай болчихсон юм бэ. Үг даахгүй, ачаа даахгүй, өл даахгүй. Харин Z generation үеийн залуусыг хараад Монголд аврал ирж байгаа юм байна гэсэн итгэл төрж байгаа. Нэг сонирхолтой түүх хэлэхэд, 1945 онд Гитлер ялагдсаны дараа 1965 он хүртэлх 20 жилийн турш германуудын Гитлерт талтай байсан хандлага арилаагүй гэж байгаа. Манайд ч ялгаагүй Зөвлөлтийн дарангуйлалд байж сурсан зөвлөлтөжсөн монголчууд тэр сэтгэлгээнээсээ салж чадаагүй байна. Харин энэ Z generation үеийн залуус гарч ирж байж сая энэ сэтгэлгээнээсээ салах нь.

– Цаашид дайны байдал хаашаа эргэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Манай улс гуравдагч хөршийн асуудлаар олон жил ярьсан. Бодит үр дүн өнгөрсөн хугацаанд төдий л байгаагүй нь өнөөдөр тод харагдаж байх шиг байна. Та үүнтэй санал нийлэх үү?

– Тантай санал нийлнэ. Учир нь Путиний түрэмгийллийн үеэр юу анзаарагдав гэхээр манайд оросын талын үзэлтэй, гуравдагч хөршийн эсрэг үзэлтэй хүмүүс багагүй байсан нь харагдлаа. Бүр тийм хүмүүсийн нэг нь Гадаад харилцааны сайдаар ажиллаж байж. Тийм учраас гуравдагч оронтой харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудалд хойрго хандаж ирж.

Цаашлаад Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор гадаад бодлогын жолоог өөр тийш нь залж, Оросын дагуул улс болгох асуудал ч яригдаж. Гуравдагч оронтой харилцаагаа өндөр түвшинд гаргаж чадаагүй нь манайхаас болсон. Түүнээс биш манай улсын хувьд гуравдагч хөршийн харилцаа хамгийн үнэ цэнтэй зүйл. Бид зоригтой байвал дэлхийд үнэ цэнтэй улс. Бид өнөөдөр зоригтой байж ирээдүйгээ, эх орноо, тусгаар тогтнолоо хамгаална.

Швейцар, Сингапур хоёр их гүрнүүдийн дунд оршдог жижиг улс хэдий боловч тэд их гүрнүүдэд “Та нар бид нар руу халдвал эзэлсэн ч өөрсдөө сөнөнө” гэдгийг ойлгуулж чадсан. Тийм эрэлхэг зоригтой байсан. Гитлер ямар сайндаа Швейцар руу дайраад нам даруулах вэ дээ. Сингапур гэхэд маш хүчирхэг зэвсэгт хүчинтэй болоод бүх улс орнуудад “Бид жижиг хот гэдэг нь үнэн. Та нар бидэн рүү халдвал сүйрнэ” гэдгийг сануулсан. Монголчууд бид ч тэдний зарчмыг баримтлах ёстой. Бид цөөхөн нь үнэн боловч Чингисийн Монгол гэдгээ мартаж болохгүй.

– Чингисийн Монгол гэж бид цээжээ дэлдэх, огших, омогших дуртай. Бодит байдал дээр дайн тулааны байдал даамжирвал бид тусгаар тогтнолоо хамгаалах нөөц бололцоо, зэр зэвсэг, зэвсэгт хүчний чадамж хэр байна вэ. Гар хоосон мориндоо мордоод дайралтай биш дээ?

– Ер нь өнгөрсөн 30 жил бид зэвсэгт хүчнийхээ талаар үнэхээр хариуцлагагүй хандаж ирсэн. Үнэндээ энэ салбараа орхисон гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Би хотын дарга байхдаа зэвсэгт хүчнийхээ давуу тал, ач холбогдлыг дөвийлгөхийн тулд “Монгол цэргийн жавхаа” хэмээх үйл ажиллагаа явуулж байсан. Улс орны зэвсэгт хүчин сул дорой байх нь ямар аюулд хүргэдгийг Украин Кримийг алдах үед харуулсан.

Манайхаас хүсвэл цэргийн хүчээр Баян-Өлгийг булаагаад авчихвал бид яах юм. Яаж ч чадахгүй. Энэ бол зэвсэгт хүчнээ умартсаны гай. Ер нь бид цаашид зэвсэгт хүчнээ маш хүчирхэг болгох хэрэгтэй. Бие бүрэлдэхүүний дэлхийн шилдэг зэвсэгт хүчинтэй улс оронд олноор нь бэлдэх шаардлагатай.

Ер нь эцсийн эцэст эх орноо хамгаалах зэвсэгт хүчин хүчирхэг байж бид амар амгалан байна. Муугаар бодоход Орост улаан цагаанаараа хуваагдаад иргэний дайн болоход Барон Унгерн шиг манайх руу зугтаад ороод ирвэл манай зэвсэгт хүчин иргэдээ хамгаалж чадах уу гэдгийг бодох л асуудал. Одоогийн байдлаар хамгаалж чадахгүй л болов уу.

– Манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ур чадвараараа дэлхийд тийм ч доогуур ордоггүй л гэдэг.Хүнээ бэлдчихлээ гэхэд сүүлийн үеийн зэр зэвсэг, техник хэрэгслийг авах хөрөнгө санхүү байхгүй л байна шүү дээ?

– Өөр зүйлд өчнөөнөөр нь зарцуулж байгаа мөнгөө аюулгүй байдлын төлөө гаргах л хэрэгтэй шүү дээ. Өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчиндээ зориулаагүй. Манай зэвсэгт хүчин гуйлгын болоод тусламжийн хэдэн зэвсэгтэй байгаа л байх. Зэвсэгт хүчиндээ анхаарал хандуулах цаг болсныг Украин, Гүржийн гашуун түүх харуулж байна. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчин бол Монгол Улсын жинхэнэ иргэдийг бэлтгэдэг газар.

Гэтэл залуус сургуулиа төгсөөд паб, баартай л золгож байна. Үнэнийг хэлэхэд, манай улс хамгийн сүүлд армийнхаа асуудалд анхаарч байна. Армийн ачаар аюулгүй, энх тайван, тусгаар тогтносон улс байна биз дээ. Би УИХ-ын гишүүн байхдаа энэ асуудлыг байнга ярьдаг байсан. Өнөөдөр армид хэрэгжиж, үр нөлөөгөө өгч байгаа олон хуулийг санаачилсан.

Монгол цэргийн баярын өдрөөс авхуулаад Төрийн албанд цэргийн алба хаасан хүнийг авах талаар хуулийг ч санаачилж байсан. Зарим орнуудад цэргийн насны эрчүүдийг жилд 45 хоног цэргийн хээрийн сургуулилалтад хамруулахад байг гэхэд ямар их эрх чөлөөтэй байснаа, гэр бүл хайртай хүмүүсийнхээ үнэ цэнийг мэдэрдэг гэх яриа ч бий.

– Та хэд хэдэн удаа хувь хүний эрх чөлөөгөө хасуулсан хүн. Эрх чөлөөний үнэ цэнийг эрх чөлөөгөө хасуулж байсан хүн түлхүү мэдэрдэг ойлгодог байх. Та эрх чөлөөг юу гэж тодорхойлох вэ?

– Та сайхан асуулт асуулаа. Эрх чөлөө өөрөө их тохуурхалтай эд л дээ. Хүнээр их тохуурхдаг. Тэр тохуурхлаас их болгоомжлох ёстой. Би 2000 оны үед сар орчим хоригдож байсан. Сая дөрвөн сар суулаа.

Шоронд сууж байгаа хүмүүст ямар хэрэг хийснээсээ, нийгмийн гарал үүсэл нь ямар байхаас, хэн байхаас үл хамааран тэдэнд ер бусын ганцхан үнэтэй зүйл байдаг нь эрх чөлөө. Тэнд байгаа хүмүүс өдөр бүр цаг минут тутам эрх чөлөөний талаар боддог. Заримдаа эрх чөлөөндөө бялуурчихсан хүмүүсийг хэсэг хугацаанд тэнд байж үзээсэй гэж бодогддог шүү.

Тэнд эд баялаг, эрх мэдэл, тэр ч бүү хэл эрүүл мэнд юу ч биш. Эрүүл мэнд нь доройтчихсон хоригдол хүртэл надад хэсэгхэн боловч эрх чөлөө эдлүүлээч. Эрх чөлөөг хэсэгхэн мэдэрчихэд үхье гэдэг. Эрх чөлөө тийм л чухал зүйл. Харин тэр дөрвөн хананаас, өргөст торны цаанаас гараад явахад эрх чөлөө ямар үнэ цэнтэйг ойлгодог.

– Хоригдож байсан хүнээс тэнд ямар байв гэж асуух нь зохимжгүй байх. Таныг 2000 оны үед хоригдож байхаас 22 жилийн дараах хорих байрны нөхцөл байдал хэр өөрчлөгдсөн эсэх талаар асуувал та эмзэглэх үү. Тухайлбал, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт?

– Энэ зэргийн асуултад эмзэглээд байдаг хүн би биш л дээ. Намайг 2000 оны үед Ганц худагт хорьж байхад зүгээр л нэг харанхуй нүхэнд аваачаад хорьчхож байсан. Тэр үеийн хорих байрны нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Үгээр хэлэх юм биш. Жижигхэн нүхээр гэрэл орно. Нэг оронд багтах хэмжээгээрээ нааран дээр зулаад хэвтэнэ. Бүгдээрээ бөөс хуурсандаа баригдаад л суудаг байсан. Хоол ундны тухайд баас шээстэйгээ холилдсон дотор мах, шар будаатай л өгч байсан.

Эрүүл мэнд нь доройтчихсон хоригдол хүртэл надад хэсэгхэн боловч эрх чөлөө эдлүүлээч. Эрх чөлөөг хэсэгхэн мэдэрчихэд үхье гэдэг. Эрх чөлөө тийм л чухал зүйл

Одоо тэр үетэй харьцуулахад хорих байр олон улсын стандартад дөхөж очсон байна. Хоолны тухайд дотор мах өгч байгаа боловч амт чанар өөрчлөгдсөн байна. Эрүүл мэндийн шалтгаантай бол эмчилгээний хоол өгч байна. Нийгмийн ажилтан өглөө бүр бүх өрөөгөөр явж хоригдож байгаа иргэдээс санал гомдол асууж, үзлэг шалгалт хийж байна.

– Зарим иргэд улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, мөнгөтэй иргэдийн хорих байрны орчин нөхцөл өөр байдаг гэж боддог. Энэ үнэн үү?

– Тийм зүйл хаана ч байхгүй. Яг л бусадтай адилхан орчин нөхцөлд байна. Хүний эрхэнд байх үнэхээр хэцүү шүү дээ. Хотын даргын алба хашиж байсан би ч ялгаагүй харгалзагчийн командаар бос гэвэл босоод суу гэвэл суугаад, гүй гэвэл гүйхээс өөр аргагүй. Заримдаа би тэсэхгүй “Би ч бас 60 гарчихсан хүн шүү дээ” гэж хэлж үзнэ. Тэглээ гээд яах вэ дээ. Тэндхийн дэг журам нь тийм юм чинь. “Буруу хараад зогс гэхэд зогсохоос өөр аргагүй.

Хүний бүрэн эрхэд байнгын байна. Хүн өргөст торны цаана орсны дараа амьсгал авах бүртээ л эрх чөлөө гэж шивнэдэг. Тэнд байгаа дөрвөн хана хүртэл “Чи хэзээ эрх чөлөөтэй болох вэ. Эрх чөлөөтэй болохгүй юм уу” гэж даапаалж байгаа мэт санагдана. Чи өөрөө өөрийгөө мэдэх ямар ч боломжгүй.

– Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө харин дөмөгхөн эдэлчихсэн үү?

– Ганц худагт хоригдож байхдаа ч хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж байсан. Анхныхаа нийтлэлийг танай сонинд гаргасны дараа мөрдөн байцаагч шууд хориод зогсоочхож байсан. Гэтэл Олон улсын конвенцын дагуу хүнийг үзэл санааны хоригдол болгож болохгүй шүү дээ. Нөгөө талаар би хоригдол биш. Давж заалдах гээд байж байгаа хоригдогч. Шүүхээс миний гэм буруутайг эцэслэн тогтоогоогүй учраас иргэнийхээ хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдэлнэ.

Сая хэвлэн нийтлэх эрхээ овоо дориун эдэлж байтал прокурорыг шүүмжлээд орхитол хэвлэн нийтлэх эрхийг минь хаачихсан. Өлсгөлөн зарлах дээрээ тулаад эргүүлж авсан. Гэтэл их хачин, Путин Украин руу дайрах үеэр Путиний түрэмгийллийг шүүмжилсэн нийтлэл бичтэл дахиад хэвлэн нийтлэх эрхийг минь хаачихсан. Би Оросын ерөнхийлөгчийг шүүмжилсэн болохоос Монголын Ерөнхийлөгчийг муулаа юу. Би Монголын талаар бичээгүй шүү дээ. Би Оросын шоронд хоригдоогүй биз дээ. Дахин өлсгөлөн зарлах дээрээ тулж байж бичих эрхээ олж авсан. Ийм л юм болсон доо.

– Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгийн бодит жишээ та болж байна. Улсын баатар, хотын дарга, УИХ-ын гишүүн гээд хэн хүний хүртдэггүй алдар нэрийг та хүртсэн. Эргээд худалч, хулгайч, луйварчин гэж “цоллуулж” байна. Хүний эрээнийг энэ хугацаанд хэр мэдэрсэн бэ?

– Намайг 2000 онд Ганц худагт хорьж байхад, сая дахин хоригдоход ч манай намын нөхөд эсэргүүцлээ илэрхийлж, сэтгэл зүрхээрээ нэг гэдгээ илэрхийлсээр ирсэн. Энэ хугацаанд намайг гэсэн хүмүүсийн сэтгэл нь хэзээ ч унтраагүй, надаас нүүр буруулаагүй. Эргэлтийн цагаар гэр бүл, найз нөхдөөс авхуулаад хагарсан бутарсан хамаг л хүн ирсэн. Манай намынхан их жудагтай хүмүүс байдаг юм ш дээ. Сонирхуулж хэлэхэд, 2000 оны үед намайг хоригдож байхад Х.Баттулга “Яах вэ ийх вэ хэмээн ард минь үлдсэн ар гэрийнхэнд минь хүртэл их л сэтгэл дэвсэж явсан юм шүү дээ.

Хүний сайн нь сайн. Муу нь муу. Уг нь хувь хүнийхээ хувьд их түшигтэй, уян, сэтгэл хөдлөл өндөртэй, тусч хүн юм байгаа ш дээ. Анзаараад байхад Баянхонгорынхон хүн сайтай, хүнд их түшигтэй мөртлөө хоорондоо муудалцах нь их сонин. Манай Х.Баттулгыг улс төр ингэж их өөрчилчихлөө. Путинд урваснаас хойш Х.Баттулга Путиний жудаггүй занг өөртөө халдаачихлаа. Үүнд маш их харамсдаг.

– Та Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нүүр тулж уулзсан юм уу?

– Намаа нэгтгэхээр уриалж байхдаа уулзах санал тавьсан. Уулзахгүй л юм билээ. Одоо би Х.Баттулгатай намынхаа гишүүд, иргэдийнхээ өмнө халз мэтгэлцье гэж байгаа юм.

– Та бусдын хувьд хэн ч байж болох ч гэр бүлийнхээ хувьд хүний хань, үрийн аав, жирийн нэг өвөө л байх. Улстөрчийн гэр бүл байна гэдэг амаргүй. Одоо таныг энэ бүх шуугианаас холдоод амар жимэр амьдрах талаар санал хэлдэг үү?

– Өнгөрсөн 30 жилийн турш би сайн нэр дуулаагүй. Нэг хүнд битгий хэл нэг ад зэтгэрт ахдахаар гүтгэлэг, доромжлолыг амссан. Хэрийн хүн тэсэхээргүй л зүйл.Айл ухдаг хулгайч, анд нөхдөө алсан алуурчин, идсэн уусан гээд л ярих ч юм биш. Өнгөрсөн хугацаанд аав минь хүүгээ зүхүүлэхийг харж шаналсаар бурхны оронд одсон. Ээж минь, гэр бүлийнхэн минь энэ бүхнийг тэвчээд тэсээд л явж ирсэн.

Аз болоход би супер эхнэртэй. Миний эхнэр байгаагүй бол надаас ийм эр зориг, сэтгэлийн хат гарахааргүй байсан. Би аль хэдийнээ шантарчихсан байх байсан. Миний эхнэр намайг хайраар тэтгэж, нөхрийнхөө үйл хэргээр бахархдаг учраас хоригдож байх хугацаандаа бодож суухад эхнэрийнхээ баатар байж, түүндээ тоогдохын төлөө тэмцсэн мэт санагдаж байсан шүү. (Инээв) Манай гэр бүл хайраар бялхсан гэр бүл учраас энэ бидний хүч юм байна. Ямар ч хүнд үед хайр хүнийг хүчтэй болгодог юм билээ.

Аз болоход би супер эхнэртэй. Миний эхнэр байгаагүй бол надаас ийм эр зориг, сэтгэлийн хат гарахааргүй байсан

Хань ижил, үр хүүхэд, ач, зээ минь надаар бахархаж байхад би юунаас ч айдаггүй, бүхнийг даван туулах эрч хүчтэй болдог. Хоригдож байхад ач зээ нар минь эргэлтээр ирэхэд миний амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн болж байсан даа. Би улстөрчийн амьдралыг анхнаасаа сонгохдоо цовдлуулна гэдгээ ойлгож байсан. Тэгээд ч шоронд ороогүй хувьсгалч гэж хаана байдаг юм. Өөрийгөө их үйл хэрэгт уясан хүн ад үзэгдэх зоригтой болдог. Зөвхөн амиа бодсон, албан тушаалын төлөө цүнх барьсан амьдрал уйтгартай шүү дээ.

– Ярилцлагынхаа төгсгөлд ганцхан зүйл асууя. Та хүүгийнхээ компанид өөрийн эрх мэдлээ ашиглаж ямар нэгэн нөлөө үзүүлээгүй гэдгээ нүүр бардам хэлэх үү?

– Хаана ч нүүр бардам хэлнэ.

Зураг
П.БАТЗАЯА, ӨДРИЙН СОНИН

77 responses to “Э.Бат-Үүл: Х.Баттулгыг Путинтэй хамтраад Монголын ардчиллыг нугачин дарахыг зүгээр хараад сууж чадахгүй”

  1. Greate pieces. Keep writing such kind of information on your blog. Im really impressed by your blog.

  2. vammebel.ru says:

    Hi I am so excited I found your website, I really found you by mistake, while I was researching on Aol for something else, Nonetheless I am here now and would just like to say kudos for a remarkable post and a all round interesting blog (I also love the theme/design), I don’t have time to go through it all at the minute but I have saved it and also included your RSS feeds, so when I have time I will be back to read a lot more, Please do keep up the awesome job.

  3. получение медицинской справки

  4. Hello would you mind letting me know which webhost you’re utilizing? I’ve loaded your blog in 3 completely different web browsers and I must say this blog loads a lot quicker then most. Can you suggest a good web hosting provider at a reasonable price? Many thanks, I appreciate it!

  5. Hiya very nice website!! Guy .. Beautiful .. Amazing .. I will bookmark your web site and take the feeds also? I am glad to find so many useful information here in the submit, we need develop more strategies in this regard, thank you for sharing. . . . . .

  6. Incredible quest there. What occurred after? Thanks!

  7. Hi there! I could have sworn I’ve been to this website before but after browsing through a few of the posts I realized it’s new to me. Nonetheless, I’m definitely pleased I came across it and I’ll be bookmarking it and checking back frequently!

  8. Hey I am so glad I found your website, I really found you by mistake, while I was researching on Google for something else, Regardless I am here now and would just like to say cheers for a marvelous post and a all round exciting blog (I also love the theme/design), I don’t have time to go through it all at the minute but I have book-marked it and also included your RSS feeds, so when I have time I will be back to read much more, Please do keep up the superb job.

  9. yes-dacha.ru says:

    Hi! Quick question that’s entirely off topic. Do you know how to make your site mobile friendly? My website looks weird when viewing from my iphone. I’m trying to find a theme or plugin that might be able to correct this problem. If you have any suggestions, please share. Thanks!

  10. I wanted to thank you for this good read!! I definitely enjoyed every little bit of it. I have you book marked to check out new stuff you post

  11. It’s an remarkable post for all the internet people; they will take benefit from it I am sure.

  12. I really like what you guys are usually up too. This type of clever work and coverage! Keep up the terrific works guys I’ve added you guys to our blogroll.

  13. I like the valuable information you provide in your articles. I will bookmark your weblog and check again here frequently. I am quite certain I will learn lots of new stuff right here! Good luck for the next!

  14. I think this is one of the such a lot significant information for me. And i’m glad reading your article. However wanna observation on few common things, The website taste is great, the articles is in point of fact nice : D. Good process, cheers

  15. It’s going to be finish of mine day, except before finish I am reading this wonderful post to increase my experience.

  16. Õigusabi says:

    I am extremely impressed with your writing skills and also with the layout on your blog. Is this a paid theme or did you customize it yourself? Either way keep up the nice quality writing, it’s rare to see a nice blog like this one nowadays.

  17. My family members always say that I am wasting my time here at net, but I know I am getting knowledge every day by reading such pleasant posts.

  18. Hi, after reading this remarkable article i am too happy to share my familiarity here with mates.

  19. I am extremely inspired together with your writing skills and alsowell as with the format in your blog. Is this a paid subject or did you customize it yourself? Either way stay up the nice quality writing, it’s rare to see a nice blog like this one these days..

  20. I blog quite often and I truly appreciate your content. The article has really peaked my interest. I will bookmark your site and keep checking for new information about once a week. I subscribed to your RSS feed as well.

  21. Excellent post. I was checking continuously this blog and I am impressed! Very useful information particularly the last part 🙂 I care for such info a lot. I was seeking this particular info for a long time. Thank you and good luck.

  22. Hey there! I’m at work browsing your blog from my new iphone 3gs! Just wanted to say I love reading your blog and look forward to all your posts! Keep up the outstanding work!

  23. With havin so much content and articles do you ever run into any problems of plagorism or copyright violation? My site has a lot of completely unique content I’ve either authored myself or outsourced but it appears a lot of it is popping it up all over the web without my agreement. Do you know any solutions to help protect against content from being ripped off? I’d genuinely appreciate it.

  24. Это лучшее онлайн-казино, где вы можете насладиться широким выбором игр и получить максимум удовольствия от игрового процесса.

  25. Hey! This post couldn’t be written any better! Reading this post reminds me of my old room mate! He always kept talking about this. I will forward this article to him. Pretty sure he will have a good read. Thank you for sharing!

  26. Hi friends, good piece of writing and good arguments commented here, I am in fact enjoying by these.

  27. Have you ever thought about publishing an e-book or guest authoring on other websites? I have a blog centered on the same information you discuss and would really like to have you share some stories/information. I know my audience would enjoy your work. If you are even remotely interested, feel free to send me an e-mail.

  28. When I originally commented I clicked the “Notify me when new comments are added” checkbox and now each time a comment is added I get three emails with the same comment. Is there any way you can remove me from that service? Thank you!

  29. Greetings from Idaho! I’m bored to death at work so I decided to check out your site on my iphone during lunch break. I enjoy the knowledge you present here and can’t wait to take a look when I get home. I’m amazed at how quick your blog loaded on my mobile .. I’m not even using WIFI, just 3G .. Anyhow, wonderful site!

  30. Great blog! Is your theme custom made or did you download it from somewhere? A design like yours with a few simple adjustements would really make my blog shine. Please let me know where you got your design. Thank you

  31. Having read this I thought it was really informative. I appreciate you finding the time and effort to put this short article together. I once again find myself spending a significant amount of time both reading and commenting. But so what, it was still worth it!

  32. стяжка says:

    Хотите получить идеально ровный пол в своем доме или офисе? Обратитесь к профессионалам на сайте styazhka-pola24.ru! Мы предлагаем услуги по стяжке пола любой сложности и площади, а также устройству стяжки пола под ключ в Москве и области.

  33. поставки строительных материалов компания

  34. Хотите получить идеально ровные стены без лишних затрат? Обратитесь к профессионалам на сайте mehanizirovannaya-shtukaturka-moscow.ru! Мы предоставляем услуги по машинной штукатурке стен по доступной стоимости, а также гарантируем устройство штукатурки по маякам стен.

  35. It’s a shame you don’t have a donate button! I’d most certainly donate to this fantastic blog! I suppose for now i’ll settle for book-marking and adding your RSS feed to my Google account. I look forward to fresh updates and will talk about this blog with my Facebook group. Chat soon!

  36. WOW just what I was searching for. Came here by searching for %keyword%

  37. Hi there i am kavin, its my first time to commenting anywhere, when i read this piece of writing i thought i could also make comment due to this brilliant piece of writing.

  38. Hi there! Do you use Twitter? I’d like to follow you if that would be ok. I’m definitely enjoying your blog and look forward to new updates.

  39. You really make it seem so easy together with your presentation however I find this topic to be really something which I think I would never understand. It sort of feels too complicated and very vast for me. I am taking a look forward on your next publish, I will try to get the grasp of it!

  40. Если вы заботитесь о качестве и скорости работы, посетите наш сайт mehanizirovannaya-shtukaturka-moscow.ru. Мы предлагаем услуги механизированной штукатурки для идеально гладких стен.

  41. Great beat ! I wish to apprentice even as you amend your site, how can i subscribe for a blog web site? The account aided me a appropriate deal. I were tiny bit familiar of this your broadcast provided bright transparent concept

  42. buy autocad says:

    No matter if some one searches for his necessary thing, thus he/she desires to be available that in detail, thus that thing is maintained over here.

  43. Hi friends, good post and good arguments commented here, I am truly enjoying by these.

  44. Pretty great post. I simply stumbled upon your blog and wanted to mention that I have really enjoyed browsing your blog posts. In any case I’ll be subscribing in your feed and I hope you write again soon!

  45. I believe what you postedwrotesaidthink what you postedwrotebelieve what you postedwrotesaidbelieve what you postedtypedWhat you postedtypedsaid was very logicala ton of sense. But, what about this?consider this, what if you were to write a killer headlinetitle?content?wrote a catchier title? I ain’t saying your content isn’t good.ain’t saying your content isn’t gooddon’t want to tell you how to run your blog, but what if you added a titlesomethingheadlinetitle that grabbed a person’s attention?maybe get a person’s attention?want more? I mean %BLOG_TITLE% is a little plain. You ought to look at Yahoo’s home page and see how they createwrite post headlines to get viewers interested. You might add a related video or a pic or two to get readers interested about what you’ve written. Just my opinion, it could bring your postsblog a little livelier.

  46. Hi to all, how is everything, I think every one is getting more from this website, and your views are good for new users.

  47. I loved as much as you will receive carried out right here. The sketch is tasteful, your authored subject matter stylish. nonetheless, you command get bought an impatience over that you wish be delivering the following. unwell unquestionably come further formerly again since exactly the same nearly a lot often inside case you shield this increase.

  48. seo says:

    This is very fascinating, You are an excessively professional blogger. I have joined your feed and look ahead to in the hunt for more of your magnificent post. Also, I have shared your web site in my social networks

  49. I couldn’t resist commenting. Perfectly written!

  50. Nice post. I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday. It will always be interesting to read content from other writers and practice a little something from their websites.

  51. If some one needs expert view about blogging then i suggest him/her to go to see this weblog, Keep up the good job.

  52. I always spent my half an hour to read this blog’s articles or reviews every day along with a cup of coffee.

  53. hellobanana says:

    Hi, i think that i saw you visited my blog so i got here to go back the prefer?.I am trying to in finding things to improve my site!I assume its ok to use some of your concepts!!

  54. What’s up mates, pleasant piece of writing and pleasant arguments commented here, I am really enjoying by these.

  55. tlover tonet says:

    Deference to op, some superb entropy.

  56. В Lucky Jet каждый полет может принести победу! Игра доступна на официальном сайте 1win, где вы можете испытать удачу и развлечься, делая ставки.

  57. Terrific post but I was wondering if you could write a litte more on this topic? I’d be very grateful if you could elaborate a little bit more. Thanks!

  58. Ahaa, its nice conversation about this piece of writing here at this webpage, I have read all that, so now me also commenting here.

  59. ivistroy.ru says:

    I’m not sure where you are getting your info, but good topic. I needs to spend some time learning more or understanding more. Thanks for great information I was looking for this information for my mission.

  60. daa4a.ru says:

    Great delivery. Outstanding arguments. Keep up the amazing effort.

  61. I discovered your blog site on google and check a few of your early posts. Continue to keep up the very good operate. I just additional up your RSS feed to my MSN News Reader. Seeking forward to reading more from you later on!…

  62. good article says:

    I am extremely impressed with your writing skills and also with the layout on your blog. Is this a paid theme or did you customize it yourself? Either way keep up the nice quality writing, it’s rare to see a nice blog like this one nowadays.

  63. Hello, I do think your site could be having browser compatibility issues. When I look at your web site in Safari, it looks fine but when opening in Internet Explorer, it has some overlapping issues. I just wanted to give you a quick heads up! Besides that, fantastic website!

  64. When I originally commented I clicked the -Notify me when new comments are added- checkbox and now each time a comment is added I get four emails with the same comment. Is there any way you can remove me from that service? Thanks!

  65. tonicgreens says:

    Glad to be one of many visitors on this amazing web site : D.

  66. Excellent blog you have here but I was wanting to know if you knew of any discussion boards that cover the same topics discussed here? I’d really love to be a part of online community where I can get comments from other knowledgeable people that share the same interest. If you have any recommendations, please let me know. Kudos!

  67. I believe other website owners should take this website as an model, very clean and superb user pleasant design and style.

  68. Its like you read my mind! You seem to know so much about this, like you wrote the book in it or something. I think that you could do with some pics to drive the message home a bit, but other than that, this is great blog. A great read. I’ll definitely be back.

  69. An impressive share! I have just forwarded this onto a coworker who was doing a little research on this. And he in fact bought me breakfast because I found it for him… lol. So let me reword this…. Thank YOU for the meal!! But yeah, thanx for spending the time to discuss this matter here on your web page.

  70. If some one desires to be updated with newest technologies then he must be visit this site and be up to date everyday.

  71. My family members all the time say that I am wasting my time here at net, but I know I am getting familiarity daily by reading such good articles or reviews.

  72. A person necessarily help to make critically articles I might state. This is the first time I frequented your web page and so far? I amazed with the research you made to create this actual post amazing. Fantastic activity!

  73. Yes! Finally something about %keyword1%.

  74. There is definately a lot to know about this subject. I love all the points you’ve made.

  75. Hi there friends, good post and nice arguments commented here, I am truly enjoying by these.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жил хорих ял оноолоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгэ

2023-07-03

УИХ-ын гишүүн Ч.УНДРАМЫН нөхөр Б.Наранцацралт: Би хүүхдийнхээ л асуудлыг ярьж явсан болохоос мөнгө нэхэж огт яваагүй

УИХ-ын гишүүн Ч.УНДРАМЫН нөхөр Б.Наранцацралт: Хүчирхийлэл гэдгийг дан ганц эр хүн үйлддэг юм

2022-12-11

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ТАЙ ХОЛБОГДОХ ТӨРИЙН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ 9 ГЭРЭЭГ НУУЦААС ГАРГАЖ, ИЛ ТОД БОЛГОЛОО

Засгийн газрын 2022 оны 362 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хадгалагдаж буй нууцад хам

2022-12-09