2000 өрхөд Ногоон зээл олгохоор боллоо

2019-08-18 3

Төрийн банкнаас жилийн 9 хувийн хүүтэй ногоон зээл авах боломжтой боллоо

Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ, “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-ноос агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд амьдрах орчин, нөхцөлөө сайжруулахад зориулан худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Үүний дагуу БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат Монгол Улсын хэмжээнд хамгийн өргөн сүлжээ бүхий Төрийн банк, Хаан банк, Хас банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа БОАЖЯ-ны байранд боллоо.

Уг гэрээг үзэглэснээр “Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо”-ны шалгуурыг хангасан бэлтгэн нийлүүлэгчээс цахилгаан халаагуур, дулаалгын материал, эко ариун цэврийн байгууламж худалдан авах, суурилуулах зорилгоор банкнаас авч буй Ногоон зээлийн хүүд 9 /ес/ хувийн хөнгөлөлт үзүүлж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр оллоо.

Монгол Улсын бүх хот суурин газар салбартай Төрийн банкны хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин “Эко боловсрол олгох аян”, ТоС хөтөлбөрийг хэрэгжүүлэн “Ногоон зээл”-ийн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож байна.

“Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй төсөл”-ийн зээл нь сарын 1.5 хувь буюу жилийн 18 хувийн хүүтэй Төрийн банкны “Ногоон зээл” үйлчилгээнд хамаарагдах бөгөөд зээлийн хүүд 9 хувийн хүүний хөнгөлөлт үзүүлснээр харилцагч авсан зээлийнхээ хүүний 9 хувийг төлж, үлдсэн 9 хувийг улсын төсвөөс төлөх аж.

Жишээлбэл, 10 сая төгрөгийн дулаалгын материал худалдан авахаар 30 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй зээлийг Төрийн банкнаас авах тохиолдолд харилцагч 1.2 сая төгрөгийн хүүгийн зардал хэмнэх юм.

Эхний ээлжинд тусгайлан сонгосон бүс буюу Гандангийн дэнж орчимд 2,000 орчим өрхөд уг зээлийг олгох юм байна. Харин цаашид нийслэлийн гэр хороолол дахь 200 мянган өрхийг “Ногоон зээл”-ээр хангах боломжтой юм.

Мөн Төрийн банкнаас Цахилгаан скүүтер, Унадаг дугуй, Эко автомашин худалдан авч буй харилцагчиддаа зориулан урьдчилгаа төлбөргүй сарын 1.5-1.6 хувийн хүүтэй “Ногоон зээл”-ийн үйлчилгээг өнгөрөгч долдугаар сард зах зээлд гаргасан билээ.

3 responses to “2000 өрхөд Ногоон зээл олгохоор боллоо”

  1. escape room says:

    hey there and thank you for your info – I have
    definitely picked up something new from right here.
    I did however expertise a few technical points using this
    website, since I experienced to reload the web site
    a lot of times previous to I could get it to load properly.
    I had been wondering if your web hosting is OK?

    Not that I’m complaining, but slow loading instances times
    will sometimes affect your placement in google and can damage your high-quality
    score if advertising and marketing with Adwords. Anyway I am adding this RSS to my e-mail and could look out for much
    more of your respective exciting content. Ensure that you update this again very
    soon.. Najlepsze escape roomy

  2. MyrtleJ says:

    Very interesting info!Perfect just what I was searching for!.

  3. I like this website very much, Its a really nice position to
    read and find info. Travel guide

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ” нээгдлээ

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгийн бирж болон ү

2024-04-27

$1.1 тэрбумыг өндөр хүүтэй зээлэхийг “Рио Тинто” дэмжиж байна

“Оюу толгой” төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэхийн тулд дахин 1.1

2023-11-04

Орон сууцны м.кв-ын үнэ 3.4-3.8 сая байна

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас

2023-10-16