Шадар сайд С.Амарсайхан: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой

2022-12-14 0

Шадар сайд С.Амарсайхан:
Банк санхүү, эдийн засгийн амь нь тасардаггүй алуурчид айдасгүй байна
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 Тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн,хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадалгүй алдсан МБ-ны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой.
Албан тушаалтнууд журам өөрчилж, хууль зөрчиж байгаад ядарсан иргэдийнхээ төлсөн зээлийн эргэн төлөлтөөс 400 тэрбум төгрөг хулгайлж, завшчихаад чимээгүй яваад байж болоод байдаг.
Гэтэл нөгөө талд нь хэдэн үеэ барьцаалж арай хийн байртай болчихоод, хуруу хумсаа хугаслан, өдөр шөнөгүй зүтгэж олсон хэдээ байрны зээлийн төлбөрт сар бүр төлдөг ч багагүй хувь нь хулгайн сүлжээг тэжээдэг.
Зээл хүүгээ төлөөд, дээр нь өлсөж даарахгүйхэн өдөр хоногийг өнгөрөөх гэж хичээж байгаа иргэдийнхээ зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, оллн жил дээрэмдүүлсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар тэрийж хэвтдэг, бүр цайрчихсан байж болохгүй юм.
Үүний цаана орон сууцтай болох хүсэл мөрөөдөл дүүрэн мянга мянган залуу гэр бүлийн хувь заяа бас бий.
Хийсэн хулгай, дээрмээсээ айдаггүй, хуулиас ч эмээдэггүй, ард түмний хэтэвчээс эхлээд айл өрхийн данс, аж ахуйн нэгжийн бизнес, улс орны сан хөмрөгт хүртэл шуналын савраа дүрсэн дээрэмчдийн мэргэшсэн сүлжээг ил гаргаж, нэг мөр цэвэрлэж байж Засгийн газрын авилгатай тэмцэх, нийгэмд эрх тэгш, шударга ёсыг тогтоох бодлого бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Шадар сайд С.Амарсайхан: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой

Шадар сайд С.Амарсайхан: Банк санхүү, эдийн засгийн амь нь тасардаггүй алуурчид айдасгүй байна Ип

2022-12-14

АЙСУЙ ДАМПУУРАЛ АЙДАС ТӨРҮҮЛНЭ

Тийм ээ, улс маань дампуурхаас би айж байна. Харамсалтай нь тийм нөхцөл байдал аль хэдийн бүрэлдээ

2022-10-08

Н.Даваа: Сүүлийн үед хэдхэн цагийн дотор ам.долларын ханшийн зөрүүгээр хэдэн тэрбумын ашгийг банкууд хийж байна

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа “Бэст энержи сэйвинг” компанийн захирал Н.Давааг урилаа. -

2022-10-05