
Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газраас Санхүү, тайлангийн олон улсын стандарт (СТОУС) болон Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (УСНББОУС)-ын үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Дэлхийн банктай хамтран 08 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын зорилго нь багш, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэхэд оршино.
Уг сургалтыг АНУ-ын Мэргэшсэн нягтлан бодогч, санхүүгийн шинжээч Майк Турнер удирдан явуулж байгаа бөгөөд сургалтад Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулийн багш, Сангийн яамны мэргэжилтэн зэрэг нийт 50 гаруй оролцогч хамрагдаж байна.
Тус сургалт нь мэргэжилтнүүдийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын талаар нэгдмэл ойлголттой болгох, стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллах зэрэг чухал ач холбогдолтой юм.