
2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 22, 23 дугаар зүйлд зааснаар иргэд есөн төрлийн орлогын чөлөөлөлт, арван төрлийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.
Хөнгөлөлтийн хувьд амьдран суух зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд зургаан сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Уг хөнгөлөлтийг арилжааны банкаар дамжуулан найм, 18 хувийн хүүтэй зээл авсан иргэд авах боломжтой юм.
Харин татварын багц хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын мөнгийг авах боломж нь бүрдэнэ.
Хэрвээ 2019 онд орон сууцных нь гэрчилгээ гарсан бол буцаан олголтыг авах боломжгүй гэж ирэх оноос хэрэгжих хуульд журамласан байна.