
Оросын сонгодог уран зохиолын шалгарсан эталон, гэр бүлийн, цаашлаад сэтгэл зүйн романы ноён оргилуудын нэг болох Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг Монголын театрын тайзнаа амилсан цагаасаа хойш 41-н удаагийн тоглолтоор 18.916-н үзэгчдэд хүрээд байгаа бөгөөд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 03-р сарын 12-ны өдрийг дуустал тоглогдох юм байна.