СӨХ-той холбоотой гомдлыг шийдвэрлэх “UBCall” аппликэйшн нэвтрүүлнэ

2020-12-22 0

ШӨХТГ-т  иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, сануулах, зөвлөх, албан шаардлага өгөх зэргээр ажилладаг.  Сүүлийн үед иргэнээс ирж буй гомдлын багагүй хувийг Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ -ны үйл ажиллагаа, үйлчилгээ, төлбөртэй холбоотой гомдол ирж байна.  Тодруулбал:

  • Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр хураамж, зарцуулалт, хяналт
  • СӨХ нь ус, цахилгаан тасалж байгаа тухай
  • СӨХ-ны дундын өмчлөгчдийн холбоо ус, цахилгаан тасалж байгаа тухай
  • Хууль бусаар СӨХ байгуулсан.
  • Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагааг явуулж байна гэх гомдол ихэнх хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 1500 орчим СӨХ ажиллаж байгаа ба түүнээс Нийслэлийн хэмжээнд 9 дүүрэгт 926 СӨХ идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд хэн хяналт тавьдаг вэ.

Иймд уг асуудлыг нэг иргэний биш бүхэлд нь шийдвэрлэхийн тулд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ,  “”ЮБИКОЛЛ” ХХК-тай” хамтран ажиллах санамж бичигт  гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ/-ын үйл ажиллагаа, үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, үйлчилгээний шуурхай, үр нөлөөтэй, хэрэглэгчид ил тод хяналтыг хэрэгжүүлэх үйлчилгээг бий болгон зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн үр ашигт байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Талууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчийн эрхийг хэрэгжүүлэхэд технологийн дэвшилтэд “UBcall” аппликейшнд суурилсан шийдлийг нэвтрүүлэх замаар хөршийн холбоо, сууц өмчлөгчдийн нэгдмэл эрх ашигт үндэслэн, хэрэглэгчид нэгдэн байгуулсан СӨХ-ийн үйл ажиллагаа, хөгжилд хувь нэмрээ оруулж, бодит ажлыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ” нээгдлээ

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгийн бирж болон ү

2024-04-27

$1.1 тэрбумыг өндөр хүүтэй зээлэхийг “Рио Тинто” дэмжиж байна

“Оюу толгой” төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэхийн тулд дахин 1.1

2023-11-04

Орон сууцны м.кв-ын үнэ 3.4-3.8 сая байна

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас

2023-10-16