
2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 34,404,201.68 төгрөгийн үнийн дүн бүхий 357,704 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Дорнод” ХК (DRN +11.54%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID +5.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “УБ-БҮК ” ХК (BUK-7.86%) болон “Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU -4.20%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.03 хувиар өсөж 17536.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,596,613,135,007.88 төгрөг боллоо
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.