
МҮОХ-ны дэргэдэх Олимпын музей үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулж байна. Олимпын боловсрол, үнэт зүйлсийг сурталчлан таниулах, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг мандуулсан шилдэг тамирчдаа алдаршуулах зорилготой уг музей Хан-Уул дүүргийн 18-р хороо, Монголын үндэсний Олимпын хорооны байранд байрлах бөгөөд ажлын өдөр 10:00-16:00 цагт ажилладаг. Нэг дор 20 хүртэлх үзэгчдийг хүлээн авах боломжтой. Иргэд та бүхэн музейд зочлохоос 1-2 хоногийн өмнө холбоо барьж цагаа баталгаажуулах шаардлагатай юм.