Монголын иогийн фестивальд Энэтхэг, Япон, Германы алдартай багш нар ирж, хичээл заана

2024-05-16 0

“Монголын Иогчдын холбоо”-оос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Иогийн Фестиваль” тавдугаар сарын 18,19-ний Бямба, Ням гарагт BlueSky hotel & tower-т дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн фестиваль хоёр өдөр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд монголын болон гадаадын шилдэг багш нар 40 гаруй төрлийн иог, бясалгалын хичээл орно.

Тодруулбал, иогийн өлгий нутаг Энэтхэг улсаас Свами Сачидананд, Япон улсаас “Азийн Иогийн Терапийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Кэйшин Кимура, Герман улсаас иогийн мастер Чумба багш нар уригдан Монголын иог сонирхогчдод шинэ урсгал төрлийн иогийн хичээлийг заах юм.

Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлогтойгоор иогийн фестивалийг зохион байгуулдаг.  Монголын Иогийн Фестиваль морин хуурын эгшигт “Нарны мөргөл” дасгал, бясалгалыг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэдэг уламжлалтай.

Энэ жилийн тухайд Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд илүү олон хүнд хүргэхээр “Чойжин ламын музей”-н гадаа талбайд тавдугаар сарын 18,19-ний Бямба, Ням гарагт 07:00-08:30 хооронд бүх нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.

Иог бол орчин цагийн стресс менежментийн чухал арга болж эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдарт үзүүлэх эерэг нөлөөллийг судалсан олон судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд, түүний дотор Монгол улсад иог  дэлгэрэн, хурдацтай хөгжиж, иогийн олон төв, сургуулиуд бий болж, мэргэшсэн багш нарыг дотооддоо бэлтгэдэг болсон.

Монголын Иогийн Фестивалиар өнгөрсөн жилүүдэд 1000 гаруй иог сонирхогчид нэгдэж, чуулдаг болсон нь идэвхтэй хичээллэгсэд жилээс жилд нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Фестивалийн гол зорилго нь иогийг олон түмэнд сурталчлан таниулж иог бясалгалыг зааж хийлгэх замаар түүний үр ашгийг бие сэтгэлээр нь мэдрүүлэхэд оршино.  Иогийг хүн бүхэн хийж чадна. Иогоор хичээллэхийн тулд бие бялдрын хөгжлийн хувьд төгс хөгжсөн байх шаардлагагүй. Фестивалийн хүрээнд заах иог, бясалгалын олон төрлийн хичээлүүдээс та өөрийн бие бялдрын онцлогт тохируулан хичээлүүдийг сонгох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Монголын иогийн фестивальд Энэтхэг, Япон, Германы алдартай багш нар ирж, хичээл заана

“Монголын Иогчдын холбоо”-оос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Иогийн Фестиваль” тавдугаа

2024-05-16

О.Хангай Улсын их баяр наадамдаа түрүүллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол

2022-07-13

Хотын дарга “Парис–2024” зуны Олимпын наадмын багийг ахална

  Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр “Парис–2024

2022-06-03