Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа

2024-07-01 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн зарлигаар товлон зарлаж хуралдуулна” гэж заасан.

Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч энэ хуулийн 17.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзсан юм.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Зөвлөгөө: Дөрвөн улирлын дугуй өвлийн дугуй биш

Дөрвөн улирлын дугуй өвлийн дугуй биш. Учир нь дугуйны гадаргуу шавар, цасыг муу гадагшлуулдаг, цель

2024-10-18

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-н

2024-07-01

Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орлоо

1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа. 

2024-05-27