“Сауд гоби коэл транс” хаагдсан уурхайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгнө

2019-08-18 0

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг тус компанийн уурхайд ажиллаж үйл ажиллагааг нь зогсоосон.

Ажлын хэсэг уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгасан юм.

Түүнчлэн тусгай зөвшөөрөл дуусгавар болсон хэдий ч “Ашигт малтмалын тухай” хуульд зааснаар тус компани байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөхийг мөн даалгалаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсантай холбогдуулан МХЕГ-аас Тост, Тосон бумбын нуруу орчимд олборлолт явуулдаг компаниудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Холбоотой мэдээ

Говь-Алтай: Хүйсийн говь багийн малчид өвсний агуулахтай боллоо

Говь -Алтай аймгийн Баян-Уул сумын "Баян тал" Бэлчээр ашигчлагчдын хэсгийн гишүүд Хүйсийн говь багий

2021-05-04

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08