Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлнэ

2022-09-02 0

Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна гэдгийг холбогдох албаныхан өчигдөр мэдээлсэн юм. Тэгвэл тус шийдвэрийг цаашид ч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлжээ.

Тэрээр “Улаанбаатар хотын даац гурав дахин нэмэгдсэн. Үүний зохицуулахын тулд бид захиргааны шийдвэртэй арга хэмжээ авна. Тиймээс Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа. Үүнийг цаашдаа есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна. Түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Түүнчлэн автомашины хураамж, бүртгэл, дугаар олголт зэргийг бүртгэлжүүлж, нийслэлийн иргэнд байгаа автомашины тоог гаргаж ирэх хэрэгтэй. Хөдөө орон нутгийн иргэд хамаатан садныхаа нэр дээр 2-3 автомашин авчихсан байдаг. Тиймээс Авто тээврийн хэрэгсэлийн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Улмаар хот өөрөө дугаар олголт, бүртгэл, оношлогоогоо хийнэ.  Нөгөө талдаа, Улаанбаатар хотын газар зохион байгуулах тухай хуульд өөрчлөлт орно. Улаанбаатар хотод газрын татварыг тогтоох, бүсчлэлээ тогтоох, газрын биржтэй байх зэрэг зохицуулалтуудыг оруулж байгаа. Татвар бүртгэл хоёр салшгүй ойлголт. Тиймээс хот бүртгэлээ ч хийнэ, татвараа ч авна гэсэн үг. Мөн Улаанбаатар хотын иргэдийн механик өсөлтийг зогсоох хэрэгтэй. Үүний нийслэлд тулд шилжин ирж байгаа иргэд татвар төлдөг байх хууль оруулна” гэлээ.

Холбоотой мэдээ

ШАХМАЛ ТҮЛШИЙГ ӨНӨӨДРӨӨС ХУДАЛДААНД ГАРНА

2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн б

2022-09-15

Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлнэ

Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орн

2022-09-02

МӨРӨӨДЛИЙН ШҮХЭР: Мэдээлэлтэй байх нь хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хохирогч болохоос сэргийлнэ

Сүүлийн үед хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн тоо баримт өссөөр байгааг албаныхан хэл

2022-08-18