
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улстай тус тус хиллэж зүүн талаараа Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлүүлэн оршдог. Вьетнам нь 85 сая гаруй хүн амтай бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд арван гуравт жагсдаг бөгөөд Улс төрийн нэг намын тогтолцоотой улс юм.
Монгол улс, БНСВУ-тай 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 68 жил өнгөрсөн байна.
Эдгээр өдрүүдэд БНСВУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дам Вьетнам улс байгуулагдсны 77 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байна.
БНСВУ-ын соёл урлагаар эгшиглэсэн хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол улсад суугаа элчин сайдууд болон төр нийгмийн зүтгэлтнүүд, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарын зочид уригдан оролцож эрхэм элчин сайдтай санал бодлоо солилцлоо.