
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноосоо хойш жил бүр тусгай сэдвийн дагуу хүүхэд багачуудад теле хичээл ордог байсан бөгөөд үргэлжлүүлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга эх орон, түүх уламжлалын хичээл орж байв.
Энэ хичээлийн шинэ жилийн нээлтээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлж, харин Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх соёлын хичээл заахаар болсон байна.
Мөн энэ өдөр Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Чингис хааны эш хөргийг бүх шатны боловсролын байгууллагад залах ажээ.