АТГ-ААС Ж.СОРОНЗОНГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛАА НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЛЭЭ

2022-08-19 0

АТГ-ААС Ж.СОРОНЗОНГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛАА НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЛЭЭ

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгаж дуусчээ.

Ж.Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө төрсөн дүү Ж.Содбилэгттэй түрээсийн гэрээ байгуулах замаар сургуулийнхаа данснаас 5.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн асуудлыг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа өнгөрсөн мягмар гарагт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Соронзонг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн даруйд Ж.Соронзонг одоо эрхэлж буй албан тушаалаас нь шууд түдгэлзүүлэх бөгөөд хойшлуулашгүйгээр дайчлан баривчлах, хилийн хориг тавих зэрэг хуулийн нөхцөл боломж бүрдэх юм.

Ж.Соронзон нь АТГ-т шалгагдаж байх хугацаандаа өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн ЭРХГА ХХК руу 220 сая төгрөгийн шилжүүлсэн тул тжс компанийн дансыг битүүмжлээд байгаа юм байна.

Ж.Соронзонгийн авлига албан тушаалын гэмт хэрэг, түүний гэр бүлийнхний үйлдсэн ял шийтгэлгүй аллагуудыг илчилсэн эрэн сурвалжлах нэвтрүүлгүүдийг https://nuuts.mn/?p=850 линкээр үзээрэй

 

Сэтгүүлч С.Будрагчаа

Холбоотой мэдээ

Аравдугаар сард тэтгэвэртээ гарах гэж байгаа захирал Ж.Соронзонг ирэх сард ажлаас нь чөлөөлнө гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх аравдуг

2022-09-02

У.ХҮРЭЛСҮХ Ц.ЭЛБЭГДОРЖ ШИГ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЗААХГҮЙ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноосоо хойш жил бүр тусгай сэдвийн дагуу хүүхэд багачуу

2022-08-31

АТГ-ААС Ж.СОРОНЗОНГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛАА НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЛЭЭ

АТГ-ААС Ж.СОРОНЗОНГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛАА НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЛЭЭ БШУЯ-ны харьяа Мон

2022-08-19