Монгол, Японы харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Элчин сайд өргөмжлөл гардуулав

2022-05-31 0

Монгол болон Япон улс хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан таван эрхэмд Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши өнөөдөр өргөмжлөл гардууллаа.

Энэхүү ёслолын ажиллагаанд тус өргөмжлөлийг хүртсэн эрхмүүдийн гэр бүл, хамтран зүтгэгч нарын төлөөлөл оролцов. Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши эдгээр эрхмүүдийн идэвх зүтгэлийг онцлон дурдаад өргөмжлөлөө гардууллаа.

Монгол Улсын Их Сургуулийн Эмерит профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Содовсүрэнгийн Нарангэрэл 

Эмерит профессор Нарангэрэл нь хууль зүйн шинжлэх ухааны доктор, академичийн хувиар хууль эрх зүйн боловсрол судалгааны чиглэлээр олон жил амжилттай ажиллаж ирсэн. Ялангуяа Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Нагояагийн Их Сургуультай эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлж, 2006 онд Япон эрх зүйн боловсрол, судалгааны төвийг байгуулахад хүчин зүтгэх зэргээр өнөөг хүртэл хоёр орны эрдэм шинжилгээний харилцааг өргөн хүрээтэй манлайлан авч явж ирсэн билээ.

Шинжлэх Ухааны Академийн Түүхийн ухааны доктор, профессор, Улаанбаатарын их сургуулийн дэд захирал Содномын Цолмон 

Профессор Цолмон нь Монгол дахь амьдралын орчин хүнд байсан 1990 оны сүүл 2000 оны эхэн үеэр Монголын түүхийг судалж буй япон оюутан зэрэг хүмүүсийг Шинжлэх Ухааны Академи болон Улаанбаатарын Их Сургуульд хүлээн авч тэдний эрдэм ном төдийгүй аж амьдралд нь тусалж дэмжиж ирсэн билээ. Профессор Цолмоны шавь нар одоо Токиогийн гадаад судлалын их сургууль, Ямагата их сургууль зэрэгт профессорын хувиар багшилж амжилттай ажиллахаас гадна ихэнх нь Монголтой холбоотой ажил эрхэлж хоёр орны харилцааны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

Монгол Улсын Их Сургуулийн профессор асан Цэндсүрэнгийн Сувд 

Профессор Сувд нь 1976 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд Японоос суралцахаар ирсэн олон япон оюутан, Гадаад хэргийн яамны монгол хэлний мэргэжилтний монгол хэлний боловсролыг хариуцан ажиллаж, Япон, Монголын харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж ирсэн билээ.

Монгол Улсын Их Сургуулийн профессор Пүрэвийн Энхжаргал 

Профессор Энхжаргал нь Японд эзэмшсэн япон хэлний чадвараа ашиглан 2002 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд япон хэлний багшийн хувиар олон оюутнуудад япон хэлний боловсрол олгохын зэрэгцээ 2015 оноос хойш Батлан хамгаалах яамны Чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийн орчуулагчийн хувиар тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн Монгол дахь япон хэлний боловсрол, япон судлал зэрэг япон хэлтэй холбоотой олон бүтээл нийтлэл, эрдэм шинжилгээний ажил хийж Монгол, Японы харилцан ойлголцолд ч хувь нэмрээ оруулсан билээ.

Монгол Улсын Их Сургуулийн дэд профессор Доржсүрэнгийн Майсүлд

Дэд профессор Майсүлд нь Японд эзэмшсэн япон хэлний чадвараа ашиглан 2006 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд япон хэлний багшийн хувиар олон мянган оюутнуудад япон хэлний боловсрол олгохын зэрэгцээ 2018 оноос хойш Батлан хамгаалах яамны Чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийн орчуулагчийн хувиар тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн Японы нөхцөл байдал зэрэг япон хэлтэй холбоотой олон бүтээл нийтлэл, эрдэм шинжилгээний ажил хийж Монгол, Японы харилцан ойлголцолд ч хувь нэмрээ оруулсан билээ.

 

Эх сурвалж: Япон улсын ЭСЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Аравдугаар сард тэтгэвэртээ гарах гэж байгаа захирал Ж.Соронзонг ирэх сард ажлаас нь чөлөөлнө гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх аравдуг

2022-09-02

У.ХҮРЭЛСҮХ Ц.ЭЛБЭГДОРЖ ШИГ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЗААХГҮЙ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноосоо хойш жил бүр тусгай сэдвийн дагуу хүүхэд багачуу

2022-08-31

АТГ-ААС Ж.СОРОНЗОНГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛАА НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЛЭЭ

АТГ-ААС Ж.СОРОНЗОНГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛАА НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЛЭЭ БШУЯ-ны харьяа Мон

2022-08-19