Ц.Билэгтсайхан: Илэрч буй халдварын 99 хувь нь омикрон хувилбар

2022-02-11 0

ЭМЯ-наас Ковид19 халдвараар нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл “Омикрон дотроо дэд хувилбартай. Тус хувилбарын давтан халдварлах чадвар өмнөх хувилбаруудаас өвөрмөц байгааг олон улсад мэдээлж байгаа. Тиймээ халдварын эсрэг вакцины гурав, дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Харин ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Цагаан сарын дараагаас PCR шинжилгээ өгөх иргэдийн тоо нэмэгдсэн. Нэмэгдэж буй шалтгааныг судалж үзэхэд хавьтал болсон, тандалтын зорилгоор мөн зарим албан байгууллагын ажил цуглахтай холбоотойгоор шинжилгээний хариу шаардах зэргээс үүдсэн байна. ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл тархалтын тооцоо, судалгааг хийж ирсэн. Олон нөлөөлөх хүчин зүйлийг үндэслэж харахад халдвар тогтвортой буурч байна. Тиймээс халдварын давлагаа оргил үедээ хүрээд буурч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хувилбарын тандалтаас харвал одоо илэрч буй халдварын тохиолдлуудын 99 хувь омикрон байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

У.Наранцэцэг: IV тунд зорилтот насныхны 5.8 хувь нь хамрагдаад байна

Covid-19-ийн дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл ахуй, халдв

2022-02-22

Ц.Билэгтсайхан: Илэрч буй халдварын 99 хувь нь омикрон хувилбар

ЭМЯ-наас Ковид19 халдвараар нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Эмнэлгийн тусламж үйлчилгээний газ

2022-02-11

ЭМЯ: Коронавируст халдварын 860 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 860 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас баржээ. Шинээ

2022-02-07