
Хятадын Ухань хотын эмнэлэгт мэндэлсэн хүүхэд төрөөд 30 цаг болсныхоо дараа халдвар авсан тухай тус хотын эрүүл мэндийн байгууллага өчигдөр мэдээллээ. Энэ хүүхэд коронавирусийн халдвар авсан хамгийн залуу өвчтөн болж байна. Хүүхдийг төрөхөөс өмнө эх нь халдвар авсныг тогтоожээ. Энэ нь шинэ коронавирус эхээс хүүхдэд халддаг байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байгааг судлаачид мэдэгдсэн байна. Гэхдээ шинээр мэндэлсэн хүүхдэд вирус ямар замаар халдсан тухай эцсийн дүгнэлт гараагүй байгаа ажээ.
Хоёрдугаар сарын 02-нд мэндэлсэн энэ хүүхэд 3.25 кг жинтэй төрсөн бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, эмч нарын хяналтад байгаа гэнэ.
Эх сурвалж: Xinhua News