
“Хэцүү анги” ОАК-ны Тэнүүний дүрээр олонд өөрийгөө таниулж чадсан жүжигчин М.Баярбат. Тэрбээр яг одоо “37-р точка” киноны Ялалтын дүрээр үзэгчдийг байлдан дагуулж байна. Авьяаслаг, хөдөлмөрч, тууштай няхуур зангаараа салбартаа өндрөөр үнэлэгддэг М.Баярбат хоёр хүүхэдтэйгээ амьдардаг мундаг аав. Цөөнгүй жилийг ганц бие аавын амьдралаар туулсан авъяаслаг залуу найз бүсгүйтэй болсон байна. Өнөөдөр М.Баярбатын төрсөн өдөр нь бөгөөд найз бүсгүйнхээ бэлгийг нүүр номондоо талархлын үгстэй оруулжээ.