Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлье

2019-10-30 0

Цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд 2019 оны эхний 09 сарын байдлаар насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэрэг 706 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 114 хэргээр буюу 19.3 хувиар өссөн байна.

Насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэргийн 470 буюу 66.6 хувийг хөнгөн, 236 буюу 33.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 56.6 хувь нь Улаанбаатар хотод, 43.4 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.

Мөн гэмт хэргийн улмаас 1327 хүүхэд хохирч, үүнээс 105 хүүхэд нас барж, 472 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирсон хүүхэд 56 буюу 4.4 хувиар өсч, нас барсан хүн 41 буюу 64.1, гэмтсэн хүн 56 буюу 13.5 хувиар тус тус өссөн байна.

Иймээс Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй гадуур сэлгүүцэх, РС тогтоомын газруудад шөнө, оройн цагаар тоглох үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэхэд эцэг, эхчүүд та бүхнийг онцгой анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс үүдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлнэ үү. Хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь бүү орхиж яваарай гэж эцэг, эхчүүддээ анхааруулж байна. Иргэн бүр бага насны хүүхдүүдэд анхаарал тавьж, дэмжиж байхыг хүсье.

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Авто замчин залуучуудын холбоог Ж.Батнасан тэргүүлнэ

"Монголын авто замчин залуучуудын холбоо" -ны IV их хурал амжилттай зохион байгуулагдаж Ж.Батнасан т

2025-02-22

Бусдын эрүүл мэндийг хохироосон этгээдүүд ЭМД-ын санд ₮53.8 саяыг нөхөн төлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйл

2025-01-24