
Сэлэнгэ аймгийн прокурорын газар, засаг даргын Тамгын газар хамтран Орхонтуул сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгажээ.
Шалгалтаар хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын арав гаруй иргэн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх нэрийн дор зохих зөвшөөрөлгүйгээр байрлаж байсныг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдэж албадан гаргах ажлыг зохион байгууллаа. Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Монгол Улсын хууль, холбогдох заавар, журмыг мөрдөж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.