
ХЭҮК-т иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу ерөнхий боловсролын сургуульд шилжин ирж буй сурагчдаас байрны гэрчилгээ, ордер шаардах, тухайн хаягтаа нэг жилээс дээш амьдарсан байх шалгуур нь хүний сурч боловсрох эрхэд халдсан үйлдэл гэж үзсэн байна. Тийм учир Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт буюу Нийслэлийн захирагчийн албанд зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлсэн билээ. Уг шаардлагыг Нийслэлийн боловсролын газар биелүүлж, шилжин ирж буй сурагчдаас оршин суух газрын нотолгоо шаардахыг болиулах шийдвэр гаргажээ.