Дорноговь: Монголын анхны задгай усан бассейн дахин ажиллаж эхэллээ

2019-08-31 0

Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад хамгийн анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан “Задгай” гэдгээрээ алдартай усан бассейны их засварын ажлыг “Доншень газрын тос Монгол” ХХК –ийн хөрөнгө оруулалтаар “Миний Сайншанд” ХХК гурван сарын дотор сэргээн засах ажлыг чанартай хийж гүйцэтгэжээ.

Анх энэ бассейныг 1952-1967 онд ажиллаж байсан нефтийн үйлдвэрийн ажилтнууд барьжээ. Уртаашаа 50 м, өргөнөөрөө 25 м, гүн нь 4 м, хүүхдийн зориулалттай хэсэг нь 0.50-1,5 м, дотор нь зааны барималтай, томчуудын хэсэгт дээрээс үсрэх тавцантай, тохилог сайхан бүтээн байгуулалт байлаа. Бассейныг тойруулан мод суулган зүлэгжүүлсэн бөгөөд эргэн тойрон сандалтай, хажууд нь хүнсний жижиг мухлаг, цайны газар ч байдаг байв. Бассейны урд хэсэгт цементэлсэн бүжгийн талбайтай, зуны дэлгэр цагт орой бүр бүжиг явуулдаг байжээ.
Монголд усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах анхны тэмцээн 1967 онд Зүүнбаян дахь энэ бассейнд болж, эмэгтэйчүүдээс Зояо буюу Алтантуяа, эрэгтэйчүүдээс Андрей нар улсын аваргаар шалгарч, эхний гурван байрыг Зүүнбаянгийн залуучууд эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан нь түүх болон тэмдэглэгджээ.

Ийнхүү Зүүнбаян тосгоны сэргэлт эхэллээ. Зүүнбаянгийн иргэд хуучны сайхан цагаа дурсан суудаг үе өнгөрч ажил амьдрал буцалсан аз жаргалтай он жилүүд урсан ирж байгаад баярлаж энэ бүхний эхлэлийг тавьсан УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүндээ улам их амжилтыг хүсэн ерөөж байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жи

2024-08-09

Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

Бурхан буудай хайрхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр

2024-07-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чандганы тал дахь 5,000 толгой үхэр бордох аж ахуйд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний х

2024-06-27