
2022 оны дөрөвдүгээр сарын 9, 10-нд “MODERN AND MUSICAL NIGHT” тоглолтоо ЗХЖШ, Батлан хамгаалах, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагуудын алба хаагчдад зориулан тоглоно.
ДБЭТ-ийн хамт олон 2021 оны 11-р сарын 28,29-ны өдрүүдэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Эрүүл мэндийн салбар”-ынханд урам зориг, эрч хүч өгөх зорилгоор “Монгол бахархал” тоглолтыг амжилттай зохион байгуулсан.
ДБЭТ-ийн хамт олон 2022 онд ЗХЖШ, Батлан хамгаалах болон Хууль сахиулах байгууллагуудын хамт олонд урам зориг, ажлын эрч хүч өгөх зорилгоор 04-р сарын 09, 10-ны өдрийн 17:00 цагт “Modern and Musical night” тоглолтоо зориулан тоглох гэж байна.
Тус тоглолтоор дамжуулан өдөр шөнө ялгалгүй эх орныхоо амгалан тайван байдал, ард иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа Батлан хамгаалах, Хилийн цэрэг, Цагдаа, Онцгой албаны байгууллагын албан хаагчдад урам зориг, ажлын эрч хүч өгч, тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллахыг зорьж байна.
Тус тоглолт нь хоёр хэсгээс бүрдэнэ. Концертын эхний хэсэг модерн болон неосклассик балетын номеруудаас бүрдэх бол хоёрдугаар хэсэг нь сонгодог мюзиклүүдийн номероос бүрдэх юм. Тоглолтын хоёдугаар хэсэг буюу мюзиклийн хэсэгт Жерар Пресгурвикийн “Ромео, Жулета” мюзиклийн алдартай хоёр хэсгээс Франц хэл дээр, “Дон Жуан” мюзикл, Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Phantom of the Opera” буюу “Призрак Оперы” мюзикл, Опера №2 бүтээлүүдийн хэсгээс түүвэрлэн хүргэх гэж байна. Орчин цагийн Театрын нэгэн чиг хандлага бол мюзикл, рок опера болон модерн балет юм. Иймээс театрын ирээдүйн үзэгчдэд зориулсан шинэлэг, өвөрмөц хөтөлбөрөөс бүрдсэн, үзэгчдийн сонирхолыг татах, тэдний урлагийн болон хөгжмийн боловсролыг дээшлүүлэх бүтээл толилуулахыг зорьж байна. Бидний та бүхэнд зориулсан тоглолт та бүхний сэтгэлийн хөгийг хөндөнө хэмээн найдаж байна. Та бүхэн ирэх амралтын өдрүүдэд ДБЭТеатрт зочилон ирж орчин үеийн шинэлэг бүтээлийг үзэж, сонсож, оюуны алжаалаа тайлаарай.