Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ШҮДНИЙ ТӨВ нээгдлээ

2021-12-04 0

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв эмнэлэгт тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан “Тайван инээмсэглэл” шүдний тасгийг  нээлээ. Энгийн иргэнд 1.6-2 цоорхой шүд байдаг бол тусгай хэрэгцээт иргэнд 7.6 цоорхой шүд байдаг  бөгөөд амны хөндийн эрүүл мэнд тусгай хэрэгцээт иргэдийн тулгамдсан асуудал учраас анх удаа ийнхүү зориулалтын шүдний кабинет байгуулагджээ.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өнөөдөр Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр сэргээн засах төвд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинет нээлтээ хийж байна. Энэхүү кабинет нээлтээ хийснээр тусгай хэрэгцээт иргэдийн амны хөндийн өвчлөлийг эмчлэх боломж нээгдэж байна. Ялангуяа мэргэжлийн байгууллагынхаа дэргэд эмчлэх боломжтой кабинет нээгдэж байгаад Эрүүл мэндийн сайдын хувьд баяртай байна. Цаашид ХНХЯ-тай хамтраад тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэндийн асуудал болон журам стандартад томоохон бодлогын ажлууд хийнэ” хэмээн хэллээ.

Шүдний кабинетын шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭМЯ, ХНХЯ-наас хандивласан юм. Тус шүдний кабинет нь нийт зургаан сарын хугацаанд засвар үйлчилгээ хийгдэж өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна хэмээн Сэргээн засах төвийн ерөнхий эмч Б.Өнөрбилэг хэлэв. Тус төв нь өдөрт 20-24 хүнийг эмчлэх бүрэн чадалтай иж бүрэн ариутгал, үзлэг, яаралтай тусламж, рентген кабинеттай. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон тус эмнэлгийн удирдлага хамт олон оролцлоо.

Comments are closed.

Холбоотой мэдээ

“Салхи” хамтлаг гуравдугаар сарын 8-нд “Мартагдашгүй хайр” тоглолтоо хийнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж "Мартагдашгүй хайр" тоглолт "UG

2025-02-27

Менингококкийг хоолны хордлого, улаанбурхантай андуурч цаг алддаг

Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян бөгөөд 60 градусын халуунд 10 минут, 80 г

2025-02-01

АТҮТ: Машинаа өвөлд бэлдэх 8 зөвлөмж

МАШИНАА ӨВӨЛД БЭЛДЭХ 8 ЗӨВЛӨМЖ Бид та бүхэнд машинаа өвөлд бэлдэх, жолоодлогын аюулгүй байдлыг хэрх

2024-12-03