
З.Шагдарсүрэн гэх энэ залуу дэлхийн санхүүгийн том төв болох Английн нийслэл Лондонд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /EBRD/-ны төв оффист бондын санхүүжилт хариуцсан хуульчаар хоёр жилийн хугацаанд ажиллахдаа 10 гаруй тэрбум ам.долларын бондын санхүүжилт татаж чаджээ.
Компанийн бондын санхүүжилтийн нарийн төвөгтэй, олон харилцааг зохицуулсан гэрээ хэлцэл, своп хэлцэл зэргийг олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкны мэргэшсэн хуульчидтай тохиролцож хийх нь хуульчийн хувьд ихээхэн ур чадвар, туршлага, мэдлэг, мэргэжлийн өндөр түвшний гадаад хэлний мэдлэг шаардсан ажил.
Монгол залуу энэ бүхнийг маш чадварлагаар хийж гүйцэтгэж олон тэрбум долларын санхүүжилт босгож чаджээ.
Монгол Улс “Чингис” бондын өр төлбөр болон Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний маргааны асуудлаа өнөөг хүртэл шийдэж чадахгүй явна. Арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газар дуудагдах болгондоо гадаадын хуульчдад хэдэн сая ам.долларын төлбөр төлж, эцэст нь ялагддаг гашуун түүхтэй.
Гэтэл Чингис бондын нийт дүнгээс бараг 10 дахин их хэмжээний бондын санхүүжилтийг олон улсын зах зээлд босгосон, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн монгол хуульчаа ажиллуулбал “хамгийн муу” гэрээний жишээ болохгүй байлаа.
Дэлхийн санхүүгийн зах зээл дээр ур чадвар эрдэм мэдлэгээ сорьсон Зуунайн Шагдарсүрэн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд “Та бидний эвсэл-МАХН”-аас нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байна.