ЭМДЕГ: Даатгуулагч мөнгөний боломжоосоо хамаарч сарын хэрэглээгээ хувааж авах боломжтой

2020-06-09 0

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа.

“Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь хөнгөлөлттэй эмийн жор бичилт, олголтыг сайжруулахтай холбоотой 2 удаагийн мэдэгдэл, чиглэлийг даатгалын гэрээ бүхий эмийн сангууд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус тус хүргүүлсэн билээ.

Зарим өрхийн эрүүл мэндийн төвүүд нь хөгжлийн бэрхшээлтэй, хэвтэрт байгаа даатгуулагчдыг өөрийн биеэр ирээгүй тохиолдолд цахим жорыг бичихгүй ташаа ойлгож, зар тавьсан байна.

Иймд өрхийн эрүүл мэндийн төв болон эмийн сангууд нь ЭМДЕГ-ын даргын 2018 оны А/86 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3.3.9-т “Эмчийн хяналтанд нэг сараас дээш хугацаагаар хэрэглэх эмийг үндсэн өвчний оношийн дагуу эмийн цахим жорд дангаар нь бичих”, мөн 3.3.8-д “Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийг нэг сараас дээш хугацаагаар бичүүлсэн тохиолдолд тухайн эмийг сар бүрийн хэрэглээгээр хувааж авах мөн санхүүгийн боломжоос хамаарч сарынхаа хэрэглээг хувааж авах” заалтыг тус тус баримтлан цахим жорыг бичиж, дээрх заалтын талаар иргэд даатгуулагчдад үнэн зөв мэдээллийг өгөх нь зүйтэй”.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Comments are closed.

Холбоотой мэдээ

“Салхи” хамтлаг гуравдугаар сарын 8-нд “Мартагдашгүй хайр” тоглолтоо хийнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж "Мартагдашгүй хайр" тоглолт "UG

2025-02-27

Менингококкийг хоолны хордлого, улаанбурхантай андуурч цаг алддаг

Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян бөгөөд 60 градусын халуунд 10 минут, 80 г

2025-02-01

АТҮТ: Машинаа өвөлд бэлдэх 8 зөвлөмж

МАШИНАА ӨВӨЛД БЭЛДЭХ 8 ЗӨВЛӨМЖ Бид та бүхэнд машинаа өвөлд бэлдэх, жолоодлогын аюулгүй байдлыг хэрх

2024-12-03