Дуучин Ану: Таван бяцхан зүрх эмчлэх зардлыг манай гэр бүл гаргана

2020-05-29 0

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн гэр бүл таван хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг өөрсдийн зүгээс гаргахаар боллоо. Тэрбээр нүүр номондоо “УБ Сонгдо эмнэлгээс Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд зориулан явуулж буй “Зүрх мартахгүй”төсөл-д оролцож 5 бяцхан зүрхийг эмчлэх хагалгааны зардлыг манай гэр бүлийн зүгээс гаргахаар боллоо ??? Жилд дунджаар 1000 хүүхэд Зүрхний төрөлхийн гажигтай төрж байгаагаас мэс засал хийлгэх шаардлагатай 200-300 хүүхэд байдаг гэсэн тоо баримт байдаг. Гадны улс оронд энэ төрлийн хагалгааг 50-240 саяын хооронд хийдэг бөгөөд өндөр зардалтай тул гэр бүлүүдэд маань хүндээр тусдаг асуудлуудын нэг юм, Urankholboo page-д маань эмчилгээний зардалд туслаач гэсэн олон 10 гэр бүлүүд хандаж байсныг бид мэднэ Нийлээд тусалж ч байсан. Харин Уб Сонгдо эмнэлэг маань ойролцоогоор 4-15 саяын хооронд энэхүү Зүрхний төрөлхийн гажиг засах хагалгааг хийж, нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарласан байгууллагууд оролцоод хандив тусламжийн гараа сунгаад эхэлжээ.  Сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар бяцхан зүрх эдгэрч эрүүл саруул өсөн торних боломжтой болж байгаад талархаад барахгүй нь ээ??Та нар маань ч гэсэн “Зүрх мартахгүй төсөл”-д нэгдээрэй Хүүхэд бүрт Эрүүл зүрхтэй болоход нь тусалсан хүнийг танилцуулж хэлэх учир тэр Зүрх Таныг ихээр хайрлах мөч бүрт таны үр хүүхдүүддээ үлдээх буянтай үйлс тань ТОД Гэрэлтэх болно” хэмээн нийтэлжээ. 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд Т.Дэлэгжаргал алтан медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж

2025-03-14

Улаанбурхан вакцинаар сэргийлэгддэг тул хүүхдийн ягаан дэвтрийг нягтлаарай

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 18 тохиолдол батлагдлаа. Тухайлбал, өнгөрсөн

2025-03-14

“Салхи” хамтлаг гуравдугаар сарын 8-нд “Мартагдашгүй хайр” тоглолтоо хийнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж "Мартагдашгүй хайр" тоглолт "UG

2025-02-27