
“Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй” гэх мэдээлэл АТГ-т ирснээр “Салхитын мөнгөний ордын” гэх тодотголтой эрүүгийн хэрэг 2018 оны зунаас шалгагдаж эхэлсэн.
Шалгах явцад хахуульд өгөхөөр бэлтгэгдсэн, эх үүсвэр нь тодорхойгүй 1.4 сая ам.долларыг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн тогтоож, улмаар хураан авсан. Анхны мэдээлэлд энэ мөнгөний тухай дурдагдаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн байдаг. Тэгвэл дээрх 1.4 сая ам.долларыг улсын орлого болгохоор Шүүх шийдвэрлэлээ. Ингэснээр улсын төсөвт 4 тэрбум орчим төгрөг орлоо гэсэн үг.