53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Монгол газар” компанид эрүү үүсгэлээ

2020-05-25 0
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан 11 компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг  Засгийн газар цуцалж нөхөн сэргээлт хийх үүрэг өгсөн. Гэвч өнөөг хүртэл үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хамтран  явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар экологид хэдий хэмжээний хохирол учруулсан, хэдий хэмжээний олборлолт хийсэн зэргийг тогтоох юм. Зөвхөн Орхон багийн нутаг дэвсгэрт 360 гаруй га талбайг сүйтгэсэн бөгөөд сүйдсэн газрыг нөхөн сэргээхэд 11.3 тэрбум төгрөг шаардлагатай юм. Харин экологи эдийн засгийн үндэслэлийг нь хохиролтой нь тооцвол 307 тэрбум төгрөг болж байгаа ажээ. Тус суманд 60 гаруй га талбайг эвдэн сүйтгэж, байгальд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа “Монгол газар” компанид мөн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ажээ.

Компаниуд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг төрийн санд байршуулдаг.  Гэтэл “Монгол газар” компани байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан атлаа ердөө 210 сая төгрөгийн барьцаа байршуулсан байна. Компаниудаар мөнгөн дүнг нөхөн  гаргуулж тухайн газруудад мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэхээр болсон бөгөөд цаашид лиценз бүр дээр нөхөн сэргээлттэй тэнцэх хэмжээний барьцааг байршуулахыг шаардан ажиллаж байна.

Уул уурхайн олборлолтоос үүдэн Монгол Улсад 27 мянган га газар эвдэрч сүйдсэн бөгөөд үүний 8000 га-д нөхөн сэргээлт хийх шаардлагатай ч хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй байгаа юм.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уул уурхайн олборлолтын  улмаас эвдэрч, олон жил эзэнг

2024-10-19

Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ

Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна

2024-10-05

Прага хотын амьтны хүрээлэн Дорнод аймагт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Прага хотын амьтны хүрээлэнгийн захи

2024-09-12