
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга шүүхээс хоёр жилийн ял авсан.
Түүний өмгөөлөгч гомдол гаргасны үндсэн дээр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох хэргийг дахин хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял оногдуулсан юм.