Дархан-Уул: 132 иргэн тусгаарлах байранд хяналтад байна

2020-03-21 0

Улсын онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр буюу гуравдугаар сарын 20-нд Дархан-Уул аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб дээр ажиллажээ.

Ажлын хэсгийнхэн Улсын Онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 132 иргэн тусгаарлах байранд эмч нарын хяналтад байгаа аж.

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 2942 тохиолдлыг ажиглалтад авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1804 иргэн тусгаарлагджээ. Холбогдох албаныхан тусгаарлах байруудад хяналт тавих, өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж  байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жи

2024-08-09

Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

Бурхан буудай хайрхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр

2024-07-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чандганы тал дахь 5,000 толгой үхэр бордох аж ахуйд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний х

2024-06-27