Түргэний тэрэгний ослоор нэг гэр бүлийн зургаан хүний дөрөв нь амиа алджээ

2025-03-14 0

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчим Төв аймаг Өндөрширээт сум “Талын-Уул гэх газарт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашины жолооч Э нь жолоодож яваад Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдөж, Toyota Hiace маркийн автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт нийт 6 хүн нас барч, 2 хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Уг осолд нэг гэр бүлийн дөрвөн хүн өртөж, амь насаа алджээ. Тодруулбал, түргэний тэрэгт зорчиж явсан багш эмэгтэй, нөхөр, хоёр хүүхдийн хамт амиа алджээ.  Харин уг гэр бүлээс үлдсэн 7, 14 настай хоёр охин одоо ГССҮТ-д эмчлүүлж байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Түргэний тэрэгний ослоор нэг гэр бүлийн зургаан хүний дөрөв нь амиа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчим Төв аймаг Өндөрширээт су

2025-03-14

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Авто замчин залуучуудын холбоог Ж.Батнасан тэргүүлнэ

"Монголын авто замчин залуучуудын холбоо" -ны IV их хурал амжилттай зохион байгуулагдаж Ж.Батнасан т

2025-02-22