Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо

2024-05-06 0

Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын Гүйцэтгэх хороо болон Шүүхэд төлөөлөх хорооны хурал өнөөдөр боллоо.

Нийслэлийн ИТХ-аас санаачлан нийслэл, баруун бүсийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хамтарсан зөвлөгөөнийг өнгөрсөн сарын 25-ны өдөр Ховд  аймагт зохион байгуулсан. Тус зөвлөгөөнөөр Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын Зөвлөлдөх хорооны даргаар Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулууныг томилсон юм.

Харин өнөөдрийн хуралдаанаар Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын Гүйцэтгэх хороо болон Шүүхэд төлөөлөх хорооны даргыг нэр дэвшүүлэн сонгох талаар санал солилцлоо. Улмаар гүйцэтгэх хорооны даргаар Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Түмэнбаярыг нэр дэвшүүлэн олонхын саналаар сонгов. Харин Шүүхэд төлөөлөх хорооны даргыг сонгох асуудлыг энэ сарын 8-нд  болох хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Мөн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах саналын талаар хэлэлцэв. Тэр дундаа нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хангах асуудлаар оролцогч талууд санал хэлж, ярилцлаа.

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидн

2024-11-04

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн

2024-10-15

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл шугамыг шинэчилж, зам барина

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм

2024-09-10