Тэгш, сондгойгоор зорчих санал асуулгыг үргэлжлүүлнэ

2024-09-10 0

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг зохион байгуулахаар болоод буй.

Санал асуулгыг есдүгээр сарын 2-8-ны хооронд https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар авсан ч 4,115 иргэн оролцжээ. Эдгээр иргэний дийлэнх нь 35-44 насныхан байв. Иймд өнөөдрөөс санал асуулгыг үргэлжлүүлэхээр болсон байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 600,000 орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог ч саналаа өгсөн иргэдийн тоо бага байгаа учраас санал асуулгыг нийгмийн сүлжээнд мөн явуулахаар болжээ. Санал асуулга есдүгээр сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидн

2024-11-04

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн

2024-10-15

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл шугамыг шинэчилж, зам барина

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм

2024-09-10